Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Аав ээж нарын айлгадаг байсан яриаг шалгаж үзье

“Хэвтээд ном уншвал хараа муудна”, “Самар ястай нь идвэл мухар олгой ургана” гээд л олон зүйлд итгэж явсан.


Бага байхдаа хүн бүр л янз бүрийн зүйлд итгэж, заримаас нь айж явсан байх. Мэдээж ихэнх итгэл үнэмшил нь эцэг эхээс заасан, хэлсэн юм. “Хэвтээд ном уншвал хараа муудна”, “Самар ястай нь идвэл мухар олгой ургана” гээд л олон зүйлд итгэж явсан. Аав ээжийнхээ айлгадаг байсан “үлгэрүүдийг” санаж байна уу? Мартсан бол сануулаад, тэрхүү домог ярианууд нь үнэн эсэхийг орчин үеийн шинжлэх ухааныг ашиглан шалгацгаая.

Чийгийн улаан хорхойг таслахаар хоёр хорхой болдог

Чийгийн улааныг таслахаар хоёр хорхой болоод амьдардаг гэж итгэсэн хүүхдүүд бороо орсны дараа газар ухан, барьж аваад тасалдаг байж билээ.
Худал: Зөвхөн урд хэсэг нь л амьд үлдэнэ. Бага зэрэг бүдүүн энэ хэсэгт нөхөн сэргэлтийн эрхтэн нь байдаг тул шинэ сүүл ургана. Хоёр болж амьдрахгүй.

Буцалсан усыг крантны устай хольж ууж болохгүй

Худал: Хүүхдүүдээ крантны ус уулгахгүйн тулд эцэг эх нар түүхий ус ууж болохгүй гэж заадаг байлаа. Буцалсан усыг крантны устай холихоор их хэмжээний нян үүсдэг, хортой гэж хэлдэг байсан нь худлаа үг байсан ч крантны ус ууж болохгүй нь үнэн шүү.

Солир харж байгаа хүнийг цочоохоор тэр чигээрээ солир болчихдог

Хуруугаа нүдэндээ ойртуулан харж, солир болж тоглодог байсан хүн олон. Харин энэ үед нь цочоохоор солир хэвээр үлддэг гэсэн яриа бий.
Худал: Хүний нүд ойр зайнд юм харахдаа солир болдог тул энэ нь нүдний хувьд байнгын хийдэг жирийн зүйл нь юм. Яаж ч цочоож, айлгасан солир хэвээр үлдэхгүй. Энэ бол эцэг эх нар хүүхдээ томоотой суулгахын тулд зохиосон яриа.

Хэвтэж, эсвэл бүдэг гэрэлтэйд ном уншвал хараа муудна

Одоо ч гэсэн хүүхдээ ингэж загнадаг хүн олон. Онц сурлагатнууд нүдний шилтэй байдаг нь тэд байнга ном уншсанаас болсон гэж үздэг хүүхэд ч их бий.
Үнэн: “BBC Future”-гийн судалгаагаар үүнээс болж хараа мууддаг гэдгийг нотлоогүй ч үнэний хувь энэ ярианд бий. Хүний нүдний булчин харанхуй, бүдэг орчинд ном уншихад их ядардаг. Хэвтэж унтахад ч нүд уншиж буй зүйл хүртэлх зайг зөв тодорхойлох гэж их ажиллаж, цуцдаг тул хэвтэж, эсвэл бүдэг гэрэлтэйд ном уншвал ойрын хараа муудах магадлалтай.

Өвөл хүйтэнд малгайгүй явбал мэнингит тусна

1960-1970 оны үед энэ өвчин маш их гарсан. Харин ямар учраас мэнингит тусдаг нь тодорхойгүй байсан тул ийм яриа гарсан байна.
Худал: Мэнингит нь тархи, нугасны үрэвсэл бөгөөд вирус, бактериар дамжин халдварладаг. Тиймээс малгайгүй яваад энэ өвчнийг тусна гэж байхгүй. Гэхдээ мэдээж өвлийн хүйтэнд малгайгүй явбал хатгаа тусч, ханиад хүрнэ.

Гагнуур харвал сохорно

Үнэн: Мэдээж хажуугаар нь өнгөрөхдөө хальт хараад сохрохгүй. Гэхдээ дэргэд нь хараад зогсоод байвал хүчтэй туяа нүдийг гэмтээх аюултай. Гагнуурчид хамгаалалтын малгайтай байдаг нь гануурын дөл төдийгүй хортой туяанаас нүдээ хамгаалж байгаа хэрэг юм.

Самар ястай нь идвэл мухар олгой ургана

Худал: Хоол шингэхгүй бол мухар олгой ургадаг гэж сонссон эцэг эхчүүдийн гаргасан яриа. Самрыг яс битгий хэл боргоцойтой нь ч залгиад мухар олгой ургахад хэцүү. Мухар олгой ургах гол шалтгаан бол дархлаа сулрах, буруу хооллолт буюу хэт их сахар, нүүрс устай хүнс хэрэглэх юм.

Амттай юм идвэл шүд өвдөнө

Худал: Юуны өмнө хэлэхэд бүх амттан муу нөлөөтэй биш. Зарим амттанд шүдэнд нөлөөлөхгүй бодис хэрэглэдэг. Шүдийг хорхой идэхэд чихэр сахараас гадна талх, гоймонд байдаг нүүрс ус их үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв сахар шүлсэнд уусаад хурдан арилдаг бол талх, гоймонгийн үлдэгдэл аманд их уддаг. Тэгэхээр амттан шүдэнд айхтар аюултай зүйл биш гэдэг нь илэрхий. Харин та амттан идээд шүд өвдөхөөс биш таргалахаас айх хэрэгтэй.

Чихэвчтэй хөгжим сонсвол дүлийрнэ

Үнэн: Байнга чихэвчтэй хөгжим сонсоод байвал дүлийрнэ шүү гэдэг эцэг эх болгоны хэлдэг үг. Энэ бол тэдний үнэн зөв хэлсэн цөөн хэдэн үгийн нэг. Чангаар хөгжим сонсох нь чихний хэнгэрэгийн булчинг сулруулдаг. Ингэснээр хэт чанга дуу авианаас дотоод чихийг хамгаалах ёстой булчин цуцаж, сонсголын мэдрэлийн эс гэмтэнэ. Чихэвч бол сонсголыг алах “алуурчныг” чихэнд шууд хөтлөн аваачдаг эд.

Зөгийн бал буцалсан устай уухад сайн

Худал: 40 хэмээс дээш халаахад зөгийн балан доторхи бүх сайн бодис задарч, 60 хэм буцалсан усанд бүр мөсөн алга болно. Ханиад хүрсэн хүнд буцалсан усанд лимон хийгээд өгч байгаа нь хор өгсөнтэй адил гэнэ. Ёстой л нян үржих орчинг бүрдүүлж байна гэсэн үг.

Хоол идэж байхдаа ном битгий унш

Худал: Хоол идэж байхдаа ном сонин уншиж, телевизор үзэх нь муу гэж ээж нар загнадаг. Үнэндээ бол хоол идэж байхдаа юм унших нь яараагүй байгаагийн шинж. Тиймээс тайван амгалан гэгч нь хоолоо зажлаад идэж болно гэсэн үг. Мэдээж аймшгийн кино үзэж, түгшүүртэй мэдээ уншиж байгаад гахчихгүй бол тэр шүү дээ. Ер нь бол хоолоо л хараад, элдэв юм бодож суух нь ном уншсанаас илүү стресстүүлдэг гэдгийг эрдэмтэд баталжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
16 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
18 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
33
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.