Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Аваргуудын лиг”-т түрүүлж үзээгүй 11 од

Бразилийн шүдэрхэг од Роналдо “Интер”, “Реал”, “Милан”, “Барселона” гээд дандаа том багт тоглож байсан ч түрүүлж үзээгүй.


Ирэх Бямба гарагт Кардифф хотноо болох “Аваргуудын лиг”-ийн финалд Италийн “Ювентус” Испанийн “Реал” багууд шалгаран үлдээд байгаа билээ.  
“Ювентус” багийн хаалгач Жанлуижи Буффон 39 настай. Италийн 9 удаагийн аварга, УЕФА-гийн цомын эзэн, дэлхийн аварга, Европын аваргын мөнгөн медальтай хүн.

Дэлхийн шилдэг хаалгач түүнд ганцхан цом дутуу нь “Champions League”-ийн цом. Буффон өмнө нь хоёр удаа энэ тэмцээний финалд шалгарсан ч хоёуланд нь ялагдал хүлээсэн. Ингээд түүнтэй ижилхэн “Аваргуудын лиг”-т огт түрүүлж үзээгүй “азгүй” оддыг танилцуулья.

Диего Марадона

Алдарт Марадона Италийн “Наполи”-д байхдаа тус тэмцээнд оролцсон ч аз дутаад эхний шатанд л “Реал” Мадридтай таарчихсан. Ингээд хоёр тоглолтод 0:2, 1:1 үзүүлэлтээр хасагдсан түүхтэй.

Роберто Бажо

Бажог “Аваргуудын лиг”-т ганцхан удаа оролцсон гэхэд итгэмээргүй. 1998/99 оны улиралд “Интер”-т байхдаа тэр шөвгийн найм хүртэл явсан. Харамсалтай нь Дэвид Бекхэм, Райан Гиггз, Пол Скоулз, Рой Кин, Петер Шмейхель нарын гялалзаж байсан “МЮ” тэднийг зогсоосон.

Жорж Веа

Африк тивийн XX зууны шилдэг тоглогч Жорж Веа 1995 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон. Тэр жил Веа “Аваргуудын лиг”-ийн Мэргэн буучийн хэргэм хүртсэн ч “ПСЖ” баг нь хагас шигшээд “Милан”-д ялагдаж байсан. Ирэх улирал нь Веа “Милан”-д шилжсэн ч Аваргуудын лиг”-ийн цом өргөх хувьгүй байлаа.

Эрик Кантона

Английг байлдан дагуулсан алдарт франц эр “Аваргуудын лиг”-ийн азгүй байсаар зодог тайлсан. 1996/97 оны улиралд хагас шигшээд шалгарсан нь түүний хамгийн том амжилт. Тэр жил Дортмундын “Борусси”-д ялагдаад Кантона зодог тайлж байлаа.

Павел Недвед

“Аваргуудын лиг”-ийн цомыг өргөж үзээгүй бас нэгэн “Алтан бөмбөг”-ийн эзэн бол Павел Недвед. Италийн “Ювентус”-ийн тоглогч байхдаа чадаагүй мөрөөдлөө одоо тэр захирлын хувьд гүйцэтгэж чадах эсэх нь ирэх Бямба гарагт мэдэгдэнэ.

Руд ван Нистелрой

“Манчестер Юнайтед”, Мадридийн “Реал” гэсэн “Аваргуудын лиг”-ийн аварга багуудад тоглож, энэ тэмцээний 9 тоглолтод дараалан гоол оруулсан рекорд тогтоож байсан голланд мэргэн бууч. Криштиану Роналду, Лионель Месси нар ч энэ амжилтыг нь эвдэж чадаагүй байгаа. Гэхдээ Ван Нистелрой энэ тэмцээнд түрүүлж үзээгүй.

Роналдо

Бразилийн шүдэрхэг од Роналдо дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурвантаа шалгарсан хүн. “Интер”, “Реал”, “Милан”, “Барселона” гээд дандаа том багт тоглож байсан ч “Аваргуудын лиг”-т түрүүлж үзээгүй байсаар зодог тайлсан билээ.

Деннис Бергкамп

Ганц удаа финалд шалгарсан ч Испанийн “Барселона”-д ялагдсан.

Франческо Тотти

“Рома”-гийн домог Тотти хоёр удаа хасагдах шатанд шалгарсан ч багаа аварга болгож чадаагүй.

Златан Ибрагимович

Ибра “Аваргуудын лиг-ийн аварга болж байсан 6 багт тоглож байсан. Тэднээс хоёр нь Ибраг багаас явсны дараа жил нь аварга болж байжээ. Златан 13 жил дараалан “Аваргуудын лиг”-т тоглосон. Хэрэв тэр ирэх жил “МЮ”-д үлдэн, “Аваргуудын лиг”-т оролцож, түрүүлж чадах юм бол энэ жагсаалтаас хасагдах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
11
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.