Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тамхинаас гарсан Холливудын алдартнууд

Энистон 2007 онд йогийн ачаар тамхинаас гарсан.


Өнөөдөр “Бүх дэлхийн тамхигүй өдөр”. Энэ жил тус өдрийг дэлхий нийтээрээ “Тамхи хөгжлийн дайсан” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тамхигүй өдрийг тохиолдуулан, тамхи хэмээх муу зуршлаасаа салж чадсан алдартнуудыг танилцуулья. Та ч гэсэн тэдний жишээгээр тамхинаас гараарай.

Брэд Питт

“Трой” кинонд үлгэр домгийн баатар Ахиллийн дүрийг бүтээхийн тулд Брэд тамхинаас гарахаас өөр аргагүй болсон. Дүрдээ орохын тулд тэр биеэ хөгжүүлэн, дасгал хийж эхэлсэн ч тамхи татдагийн улмаас хурдан амьсгаадан ядарч байлаа. Багаасаа л өдөрт 20 ширхэг тамхи татдаг байсан Питт тэр үед тамхинаас бүрэн гарч чадаагүй ч түүнийг Анжелина Жоли номхотгож чадсан юм. Хүүхдэд буруу дууриал үзүүллээ гэж хэлэхэд л Брэд тамхиа хогийн саванд хаясан гэдэг.

Жизель Бюндхен

Бразилийн супер модель тамхинаас гараад 9 кг таргалсан. Гэвч тэр харамсдаггүй. Учир нь тамхинаас гарснаар тэр дахин үнэр мэдэрдэг болсон юм.

Кэтрин Зета-Жонс

Кэтрин Зета-Жонс бие давхар байхдаа ч тамхи татдаг байлаа. Гэвч хүүхдээ төрүүлээд тэр тамхинаас гарсан. Түүнийг дагаад Майкл Дуглас ч тамхиа хаясан.

Жулия Робертс

Эмч нар түүний өмнө тамхиа сонгох уу, хүүхдээ сонгох уу гэсэн сонголт тавьсан. Жулия тэр дор нь тамхинаас гарч, йогоор хичээллэх болсон билээ.

Гвинет Пэлтроу

Гвинет мөн л хүүхэдтэй болоод тамхинаас гарсан. Одоо тэр кинонд тамхи татдаг дүр авбал л татна гэж ярьж байгаа.

Юэн Макгрегор

Тэр хоёр удаа тамхинаас гарсан. “Оддын дайн”-д тоглож байхдаа эхний удаа тамхинаас гарсан юм. Гэвч хэдэн жилийн дараа эргэн орсон байна. Харин хоёр дахь удаа буюу сүүлийн удаа гарахдаа гипноз эмчилгээ хийлгэж байж, муу зуршлаа хаясан.

Женнифер Энистон

Энистон 2007 онд йогийн ачаар тамхинаас гарсан.

Эштон Катчер

Өдөрт 40 ширхэг тамхи татдаг архаг тамхичин байлаа. Эштон анхныхаа оролдлогоор л тамхинаас гарсан.

Мэтт Деймон

Мэтт 20 жил тамхи татсаны эцэст гарахаар шийдсэн. Тамхины хамаарлаас архаг тамхичид ч гарч болно гэдгийг харуулсан хүн.

Бэн Аффлек


Бэн “Smokin Aces” кинонд тоглоод тамхинаас гарсан. Учир нь зураг авалтын үеэр тэр өдөрт бараг 100 ширхэг тамхи татахаас өөр аргагүйд хүрч байв. Зураг авалт дууссаны дараа түүнд тамхи татах ямар ч хүсэл алга болсон байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
46
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.