Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Харамч хахир ээжийгээ уучлаарай


 

Өндөр шаардлагатай, хуучинсаг нь дэндсэн намайгаа уучлаарай. “Ээж ээ, баярлалаа” гэж хэлэх хожмын нэгэн өдөр ирэхэд би та нараас өөрийнхөө амаар уучлал эрнэ. Тэр болтол уучлаарай, одоогийнх шигээ чанга хатуу байсаар л байна гэдгээ маш сайн мэдэж байна.

Хүүхдээ юу ч хийсэн, яаж ч байсан дураар нь орхидог ээжүүд бий, бий. Зөөлөн, их жаргалтай л харагддаг. Гэхдээ ээж нь тийм байж чадахгүй. Гар утас, компьютертай үлдээчихээд хэдэн цаг санаа амар сууж болох ч чиний минь мойл шиг тунгалагхан хар нүд чилэх, ариун нандин оюун ухаан чинь хийсвэр зүйлсэд дэмий дадал болох вий гэхээс надад дэндүү харам төрдөг өө. Чамайгаа урвагануулан барин цагийн хэмжүүр тавьж, 2 цаг болсон л бол шууд хурааж, оронд нь хамтдаа хийж болох зүйлсээр завгүй байлгаж, дургүйг нь их хүргэсээн. 5 жил энэ мэт өнгөрөхөд чиний хувьд гар утас, компьютер гэдэг зүйл зүгээр л хэрэглээ төдий зүйл болон хувирч, бидний “дайн” шувтрах тийшээ ханджээ.

Миний хүү яасан их номонд дурлана вэ. Юутай сайхан хэрэг вэ. Чамтайгаа ярихад ээжийнх нь ухаан цэлмэх шиг л болдог болж. Би чамайгаа ном уншаад, эсвэл зураг зураад сууж байхыг харах дуртай. Бидний яриа өдрөөс өдөрт гүнзгийрэн, хорвоо ертөнцийн түмэн бодис, хүний мөн чанар хийгээд улс гүрнүүдийн тухай хөөрөлддөг болжээ. Би хүүгийнхээ “Яагаад” гэдэг дуусашгүй ундардаг асуултуудыг одоо өөрт нь тавьдаг болж байна. Миний хөө, яагаад бөмбөлөг хөөрчихөв, яагаад салхи үүсчихэв? Физикийн хичээл хараахан үзээгүй ч гэсэн чи хариулж чадна. Номонд бүх адал явдал, учир жанцан бий. 

Миний хүү инээд муутай ээждээ энэ хорвоогийн энд тэндэхийн элдэв хөгжилтэй түүхийг хүүрнэн, хошин, егөө үгсийн баялаг сангаасаа аз жаргал бэлэглэдэг мундаг залуу болж байна. Үлгэр туульс, тууж, романууд чамайг хэчнээн хэрсүү ухаантай, бас хэчнээн уяхан сэтгэлтэй болгоно вэ? Хүнийг хүндлэх, хайрлах, уучлах, эсвэл хэрхэн мэтгэлцэх, тэмцэх, татгалзах, орхих талаар хэлж ойлгуулах ч хэрэг алга. Сайн муу, сайхан муухай хийгээд зөв буруугийн тухай хүүтэйгээ санал бодлоо солилцох нь ээжийнх нь хувьд сэтгэлзүйн дасгал, бясалгал болдог нь урамтай байна даа. 
Хүүхдээ эрүүл тэгш бие бялдартай, саруул цэлмэг оюун ухаантай өсөж байгааг мэдрэхэд би улам бүр өөртөө итгэлтэй, сэтгэл санаа амгалан байдаг. Гар утас, цахим ертөнц рүү ороход нь өдөрт 2 цагийн л чөлөө олгодог харамч, хахир ээж нь.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.