Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Арсен Венгер болон нэг багаа удаан удирдсан бусад дасгалжуулагчид

“Арсенал” багаас дасгалжуулагч Арсен Венгертэй гэрээгээ хоёр жилээр сунгаснаа зарлалаа.


Английн хөлбөмбөгийн “Арсенал” багаас дасгалжуулагч Арсен Венгертэй гэрээгээ хоёр жилээр сунгаснаа зарлалаа. Амжилт муутай өнгөрөөсөн энэ улирлын дараа түүнийг хална гэж олон хүн бодож байсан ч Лондон хотын баг франц мэргэжилтэнг халсангүй. Арсен тус багийг 1996 оноос хойш удирдаж байна. Нэг багийг ийм олон жил удирдсан дасгалжуулагч цөөхөн байдаг. Тэднийг танилцуулья.

Арсен Венгер

20 жилийн дотор “Арсенал” Венгер хоёр баяр баясгалан, уйтгар гуниг гээд олон зүйлийг хамт туулсан. Арсен тус багт ирээд хоёр дахь жилдээ л Английн аварга болгож байлаа. Английн лигийн аварга болсон анхны гадаад дасгалжуулагч бол тэр. 2004 онд түүний “Арсенал” ганц ч ялагдалгүй Англид түрүүлсэн. Деннис Бергкамп, Тьерри Анри, Робин Ван Перси нарын үеийн “Арсенал” Аваргуудын лигт байнга тоглож байв. Тоглогчид солигдон, одод нь зодог тайлсаар байсан ч Венгер л хэвээр үлддэг байлаа. Аваргуудын лигт тэд одоо ч түрүүлж үзээгүй хэвээр. Дотооддоо ч түрүүлэхээ больсон “Арсенал”-ын фэнүүд дасгалжуулагчаа солих гэж оролдоод бараагүй. УАШТ дууссаны дараа Английн Цомын тэмцээнд “Челси”-д ялагдсан бол магадгүй Венгертэй гэрээг сунгахгүй байсан биз. Азаар тэд ялж, Венгерийн суудлыг аварч үлдсэн юм.

Ронни Макфолл, “Портадаун” 1986.12 – 2016.03

Хойд Ирландын дасгалжуулагч Ронни Макфол “Портадаун” хэмээх багийг 1986 онд удирдаж эхэлсэн. Хөлбөмбөг тоглож байхдаа тэр энэ багт хүчин зүтгэж байлаа. Тэр үед багаа 30 жил удирдана гэж Ронни  зүүдлээ ч үгүй биз ээ. 2016 онд тэр амжилт муу гэсэн шалтгаанаар халагдсан юм. Багийн удирдлага түүнийг үлдээхийг хүссэн ч Ронни балиашгуудын уурыг хүргэхээс эмээсэн. Түүний удирдлага дор “Портадаун” 23 цом хүртсэн. Макфолл таван удаа Хойд Ирландын шилдэг дасгалжуулагчаар шалгарч байв.

Алекс Фергюсон, “Манчестер Юнайтед”, 1986,11 — 2013,05 сар

Хөлбөмбөг бараг сонирхдоггүй хүн ч Алекс Фергюсон гэдэг нэр сонсохоор “Манчестер Юнайтед” санаанд нь орно. Сэр Алекс бол Их Британийн түүхэн дэх хамгийн олон цом авсан дасгалжуулагч бөгөөд бараг бүх цаг үеийн шилдэг мэргэжилтэн гэж тооцогддог. Фергюсон 1986 оны 11 дүгээр сард “МЮ”-д ирэхэд баг хүснэгтийн хамгийн сүүлд бичигдэж, Брайан Робсон тэргүүтэй шилдэг тоглогчид нь архинд орсон байлаа. Гэвч Алекс тэднийг удирдах, захирах аргаа олсон юм. Түүний гол зорилго Английн хөлбөмбөгт ноёрхож байсан “Ливерпуль” багийн эзэрхийллийг зогсоох байсан, түүнийгээ ч нэр төртэй биелүүлсэн. Фергюсон багтаа 48 цом авч өгсөн. Түүнийг ирэхээс өмнөх түүхэнд “МЮ”-гийн авснаас илүү олон цом гэсэн үг. УАШТ-д 13, Английн Цомд 5, Аваргуудын лигт 2 түрүүлсэн.

Мэтт Басби, “Манчестер Юнайтед”, 1945.02 – 1969.05

“МЮ”-гийн бас нэгэн од дасгалжуулагч Басби 1945 онд Манчестерт ирсэн. 1952 онд аваргын титэм хүртээд тэр багаа залуужуулахаар шийджээ. Гэхдээ Басби өөр багаас тоглогч худалдан авсангүй, багийнхаа залуу 16-17 настай хүүхдүүдийг үндсэн багт тоглуулж эхэлсэн юм. Тэр үеийн “МЮ”-г “Басбигийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байлаа. Харамсалтай нь 1958 оны хоёрдугаар сард болсон онгоцны ослоор “МЮ” баг бараг тэр чигээр сүйрсэн ч тэр багаа сэргээн, аварга болгож чадсан юм. 1968 онд “Бенфика”-г ялан, Аваргуудын лигт түрүүлсэн.

Мики Эванс, “Кайрсус”, 1983 – 2007 он

Мики Эванс бүх амьдралдаа ганцхан “Рексхэм”-д тоглосон хүн. 1983 онд Уэльсийн "Кайрсус”-т ирсэн тэр 24 жил энэ багаа удирдсан юм. Гурван удаа Уэльсийн Цомын эзэн болж,  Интертото цомын тэмцээнд оролцсон нь түүний хамгийн том амжилт. Эванс 2009 онд багтаа буцан ирж, одоо ч “Кайрсус”-аа удирдсаар байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.