Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Реал” Мадрид, “Ювентус”-ийн “эхнэрүүдийн” тулаан

Өрсөлдөгч хоёр багийн гишүүдийн тулга түшиг болсон бүсгүйчүүдийг харьцуулан үзье.


Өнөөдөр шөнө Аваргуудын лигийн финалын тоглолт болно. Италийн Турин хотын “Ювентус” Испанийн “Реал” гэсэн энэ жил ямар ч маргаангүй Европын шилдэг байсан хоёр баг халз тулалдах болно.
Амжилт өөдрөг яваа ямар ч эр хүний ард түүний түшиг бүсгүй байдаг гэж ярьдаг. Энэ жилийн хамгийн том тулааны өмнө өрсөлдөгч хоёр багийн гишүүдийн тулга түшиг болсон бүсгүйчүүдийг харьцуулан үзье.

“Реал”-ийн хагас хамгаалагч Искогийн найз бүсгүй, жүжигчин Кармен Муньос (зүүн) vs “Ювентус”-ийн хавбек Хедирагийн найз бүсгүй, Бразилийн супер модель Адриана Лима.

“Реал” хамгаалагч Пепегийн гэргий, мэс засалч Ана София Морейра (зүүн) vs “Ювентус” Дани Алвесийн найз бүсгүй, Испанийн модель Жоана Санс

“Реал” Карим Бенземагийн найз бүсгүй Аналисия Чавес (зүүн) vs “Ювентус” Пауло Дибалагийн найз бүсгүй Антонелла Кавальери. Чавес хөлбөмбөгчдөөр мэргэшсэн эмэгтэй. Бенземагаас өмнө Бельгийн Витсель, Голландын Промес, Депай нартай үерхэж явсан.

“Реал” Хамес Родригесийн эхнэр Даниэла Оспина (зүүн) vs “Ювентус” Клаудио Маркизиогийн гэргий Роберта Синополи. Тэд хэн хэн нь 20 настайдаа гэрлэсэн.

“Реал” хамгаалагч Марселогийн эхнэр Кларисса Алвеш (зүүн) vs “Ювентус” хамгаалагч Леонардо Бонуччигийн гэргий Мартина Маккари

“Реал” хаалгач Кейлор Навасын эхнэр, модель Андреа Салас vs “Ювентус” Жанлуижи Буффоны гэргий, телевизийн хөтлөгч Илария Д'Амико

“Реал” хамгаалагч Серхио Рамосын эхнэр, телевизийн сэтгүүлч, модель, жүжигчин Пилар Рубио (зүүн) vs “Ювентус” хамгаалагч Андреа Барцальигийн гэргий, загвар өмсөгч Маддалена Нулло

“Реал” довтлогч Альваро Моратагийн найз бүсгүй, модель Элис Кампельо (зүүн) vs “Ювентус” довтлогч Гонсало Игуаиний эхнэр, жүжигчин, модель Лусиана Салазар

“Реал” Лука Модричийн эхнэр Ваня Боснич (зүүн) vs “Ювентус” Хуан Куадрадогийн гэргий Мелисса Ботеро

“Реал” Гарет Бэйлийн эхнэр Эмма Рис-Жонс vs “Ювентус” Миралем Пьяничийн гэргий Жозефа Пьянич

“Реал” Криштиану Роналдугийн найз бүсгүй Жоржина Родригес (зүүн) vs “Ювентус” Жоржо Кьеллинигийн гэргий Каролина Бонисталли

Роналдугийн найз бүсгүйг бие давхар болсон гэсэн шар мэдээ сүүлийн үед ихэд гарч байгаа. Жоржина бол жүжигчин, модель, ямар нэг алдартан биш. Жирийн л нэг худалдагч гэж байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
7
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.