Хайх зүйлээ бичнэ үү

мин

ЭЕШ өгөх гэж буй хүний л ойлгох 10 зүйл

Их сургуульд элсэхийн тулд ЭЕШ хэмээх том шалгуурыг давах ёстой.


Хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй их сургуульд сурч, мэдлэг боловсрол эзэмших билээ. Ингэхийн тулд ЭЕШ хэмээх том шалгуурыг даван туулах ёстой. Зөвхөн энэ хэцүү давааг туулах гэж буй хүмүүсийн л ойлгох 10 зүйлийг хүргэж байна. 

1. Урин дулаан цаг ирсэн үед гадуур гарч, найзуудтайгаа зугаалмаар байв ч чадахгүй. Зугаалахын оронд хичээлээ давтах ёстой гэсэн бодол толгойд байнга эргэлдэнэ.

2. Хичээлээс өөр зүйл хийх "ёсгүй". Гэр, сургууль гээд хаана ч байсан хичээлээ үргэлж хийнэ гэдэг үнэхээр залхмаар. 

3. Сургуулийн удирдлагаас ЭЕШ-д өндөр оноо авч багш, сургуулийнхаа нэр хүндийг гаргах ёстой гэж байнга сануулна. 

4. Гэр бүлийнхээ урмыг хугалах вий гэхээс үргэлж айна.

5. Хэрэв шалгалтандаа унавал гэр бүл, таньдаг хүмүүсийнхээ нүүрийг яаж харна даа гэх сөрөг бодол үргэлж шаналгана.

6. Ямар мэргэжлээр сурахаа ч шийдээгүй байхад ЭЕШ өгөх өдрүүд ойртсоор.

7. ЭЕШ өгөх өдөр ойртох тусам улам бүр сандарч, бүхнийг орхиод зугатмаар ч юм шиг.

8. Шалгалтандаа унаж, хүссэн сургуульдаа орж чадахгүй байхвий гэх бодол хамгийн аймаар.

9. Гэсэн ч өөрийн зорилго, мөрөөдөлдөө нэг алхам ойртож байгаагаа бодохоор үнэхээр сайхан.

10. Бүх хүч чадлаа дайчлан зүтгэсний эцэст заавал амжилтанд хүрэх болно. Танд амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
2
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.