Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Солонгост аялахад тохиромжтой ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 25 газар

Та энэ зун Солонгост аялахаар бэлтгэж буй бол эдгээр газрыг зориорой.


Өмнө нь бид Солонгост аялахад тохиромжтой 25 газрыг нэрлэсэн билээ. Одоо түүний үргэлжлэл болгон үзэсгэлэнт 25 газрыг нэрлэж байна. Та энэ зун Солонгост аялахаар бэлтгэж буй бол эдгээр газрыг зориорой.

1. Seomjin River Train Village (섬진강 기차마을)

Жуулчдад зориулан барьсан энэ газар мөн л хөл үймээн тасардаггүй. Энэхүү галт тэргээр үзэсгэлэнт байгальтай газраар 10 км аялах боломжтой.

2. Cheongsando (청산도)

Энэ газар нь хамгийн олон зүйлээрээ анхдагч болсон юм. Дэлхийд хамгийн анх “Унтаа зам”, Азид анх удаа “Унтаа хот” гэж нэрлэгдсэн аж. Учир нь энэ арал машины дуу чимээ гэх зүйлгүй тайван амгалан ба хотоор алхаж явах нь жуулчдад таалагддаг.

3. Halla Mountain (한라산)

Халла уулын наадам жил болгоны 1 сарын сүүлд эсвэл 2 сарын эхээр тохиодог. Энэ үеэр Халла ууланд зочилбол үлгэрийн орон шиг л үзэсгэлэнтэй харагддаг.

4. Terraced Fields, Hamyang (함양 다락논)

Жири ууланд байрладаг энэхүү цагаан будааны талбайд намар зочилбол тохиромжтой. Намрын улиралд тариа алтан шаргал өнгөтэй үзэсгэлэнтэй харагдана.

 5. Nuri Peace Park (임진각 평화누리공원)

Энэхүү паркийг дайны эсрэг эв найрамдлыг бэлгэдэж хийсэн ажээ. 2005 онд баригдаж дууссан байна.

6. Silk Fall, Jiri Mountain (지리산 뱀사골 실비단폭포)

Жири уулын хүрхрээ нь маш үзэсгэлэнтэй ба адал явдалт зүйлс ихтэй.

7. Young-san River (영산강)

Солонгосын үзэсгэлэнт байгальтай газрууд дундаас орхиж болохгүй газар бол Ён сан гол билээ. Тус гол нь 132 км үргэлжилдэг.

8. Poppy Garden, Simhak Mountain, Paju (파주 심학산 꽃밭)

Энэ газар яг л Клод Монегийн зурсан зураг шиг үзэсгэлэнтэй. Мөн энэ цэцэрлэгт хүрээлэнд жил болгоны 6 сард намуу цэцгийн баяр болдог учир зуны улиралд аялахаар бэлдэж буй бол ийшээ зориорой.

9. Royal Azalea Festival, Hwangmae Mountain (황매산 철쭉축제)

Тус наадам нь 5 сарын эхээр Азалиа цэцэглэх үер болдог ба цэцэглэсэн үед нь үзвэл маш үзэсгэлэнтэй.

10. Sin-Reuk Temple, Yeo Ju (여주 신륵사)

Энэ хийдэд Солонгосын уламжлал, түүх бүхий олон зүйл хадгалагдан үлдсэн байдаг. Жил болгоны нэгдүгээр сард энэ хийдэд амтат төмсний баяр болдог.

11. Daedun Mountain Suspension Bridge (대둔산 구름다리)

Хоёр уулыг холбосон гүүрэн дээрээс намрын өнгийг харах гэж жуулчид ихээр зочилдог аж. Гүүр нь 81 метрийн өндөрт байрладаг учир холын олон зүйлсийг харах боломжтой.

12. Haeundae Beach (해운대 해수욕장)

Энд зөвхөн зун ч биш өвөл ч мөн аялахад тохиромжтой. Нэг сард "Цасны баавгайн баяр" хийдэг агаад жил бүр 2000 гаруй хүн очиж сонирхдог байна.

13. Yongam Temple (옥천 용암사) 

552 онд баригдсан хэдий ч анхны баригдсан хийд нь устсан учир дахин сэргээн барьсан аж. Энэ хийд нь уулан дээр баригдсан учир уулын бэлээр суунагласан манан, үгээр дүрслэмгүй сайхан байгалийг ажиглан амрах боломжтой.

14. Snow in Taebaek Mountain (태백산 설경)

Маш зузаан цастай уул гэдгээрээ алдартай. Энэ ууланд цанаар гулгах, уул руу авирах зэрэг сонирхолтой зүйлс хийж болохоос гадна өвөл цасны баяраар нь зочилбол илүү сонирхолтой зүйлс таныг хүлээж байх болно.

15. Yang Dong Traditional Village (양동 한옥마을)

Чусон үеийг санагдуулсан сүрлэн байшин, байгальтай газар бол Ян Доны уламжлалт тосгон билээ. ЮНЕСКО-д бүртгэлтэй бөгөөд улсынхаа хамгийн том уламжлалт тосгон гэдгээрээ алдартай.

16. Nami Island (남이섬)

Энэ газарт бидний сайн мэдэх “Өвлийн хайрын дуу” киноны зураг авалт хийж байснаараа алдартай. Мөн Солонгосын түүхийг агуулсан газар юм.

17. Suncheon Bay (순천만)

Дэлхийд хамгийн томд тооцогддог далайн эргийн намагтай газар юм. 5,4 км үргэлжилдэг байна.

18. Inje Smelts Festival (인제 빙어축제)

Со ян гол дээр болдог энэхүү баярт гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ирж цас, мөсөөр наадаж болох бүх л зүйлийг хийдэг. Энэ баяр нь жил бүрийн нэгдүгээр сард тохиодог.

19. Ulsan Rock, Seorak Mountain (울산바위)

Энэ уулыг “Уйлдаг уул” гэж бас нэрлэдэг.  Учир нь хүчтэй салхи салхилахаас өмнө исгэрч дохио өгдөг ажээ.

20. Bangwhasuryujeong, Suwon Hwa Seong (화성 방화수류정)

Чусоны үед баригдсан ба Солонгосын түүх соёл, болон үзэмжит байгалийг эндээс үзэх боломжтой.

21. Namdae Stream, Muju (무주 남대천 섶다리)

Эртний уламжлалт Намдэ голын дээгүүр барьсан түр гүүрийг тосгоныхон жил бүрийн 1 сарын сараас 6 сар хүртэл хугацаанд сэргээн засварладаг байна.

22. Donglim Reservoir, Gochang (고창 동림저수지)

Жил болгон энэ газар 2000 нүүдлийн шувууд нисэж, агаарт бүжиж буй мэт гайхамшигтай харагддаг.

23. The Garden of Morning Calm (아침고요수목원) 

Үлгэрийн орон шиг энэ газарт 20 төрлийн 5000 өөр ургамал бий. Мөн 6000 лед гэрэл шигтгэж өгсөн ба өдөр, орой ч мөн үлгэрийн орон шиг л санагдах вий.

24. Chok-suk Pavilion (촉석루)

Солонгосын үзэсгэлэнт, уламжлалт асар нь Нам мөрний хамгийн алдартай газар билээ.

25. Samkwang Temple (삼광사 연등축제) 

Жил болгоны Бурхан багшийн их дүйчсэн өдрөөр энэ хийдэд дэнлүүний наадам тэмдэглэдэг.  

Эх сурвалж: www.travel.cnn.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.