Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

AKIFF-ын шилдгүүд Афины олон улсын наадамд оролцох эрхтэй болно

Төв Азидаа хамгийн томд тооцогдох “Алтан хальс индепендент кино наадам" энэ сарын 9-11-нд "iCinema"-д болох гэж байна.


 

Индепендент киноны чиглэлээр Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ бол “Алтан хальс” холбооноос зохион байгуулдаг кино наадам билээ. “Алтан хальс индепендент кино наадам” (AKIFF) энэ сарын 9-11-нд буюу ирэх баасан, бямба, ням гарагт “iCinema” кино театрт болох гэж байна. Уг наадамд цэвэр арилжааны зорилгоор хийгдээгүй, бүтээгчийн дуу хоолойг чухалчилсан бүтээлүүд оролцдогоороо онцлог. Урьд авангард, экспериментал кино голлодог байсан бол энэ жилээс цар хүрээгээ өргөсгөн индепендент наадам болгожээ.

Хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, эксперименталь гэсэн дөрвөн төрөл тус бүрт монгол болон гадаад шилдэг нэг нэг бүтээл шалгаруулах аж. Харин гол шагнал “Golden Reel Award”-ийг гадаад, монгол ямар ч бүтээл хүртэж болно. Энэ жил 52 орны 268 бүтээл ирсэн байна. Эдгээрээс уралдаант хэсэгт шалгаруулсан 25 бүтээлийн 10 нь монгол.

Наадмын төгсгөлд шүүгчдийн баг дүнгээ зарлаж, ялагчид мөнгөн шагнал, өргөмжлөл хүртэхээс гадна Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын сонголтын хороонд бүтээлээ үзүүлэх эрхтэй болно. Афины наадамд шалгарсан киног Америкийн кино академийн буюу Оскарын наадамд өрсөлдүүлэх боломжтой. Монгол уран бүтээлчдэд томоохон боломж нээгдэнэ гэсэн үг.

Зүүн гар талаас: Фатих Акин, Элла Манжеева

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг ОХУ-ын нэрт найруулагч, Халимаг гаралтай Элла Манжеева ахлах аж. 35-хан настай атлаа ОХУ-аас Берлиний олон улсын кино наадамд шалгаран (“Цахлай” киногоороо) оролцсон мундаг найруулагч юм. Шүүгчдийн багт түүнээс гадна нийтлэлч Б.Баабар, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор Ч.Болдбаатар тэргүүтэй дөрвөн хүн багтаж буй.

Энэ удаагийн кино наадамд дэлхийн шилдгүүдийн нэг, Германы тэргүүлэх найруулагч Фатих Акин оролцоно. Тэрбээр Берлиний олон улсын кино наадмын дээд шагнал “Алтан баавгай” (2004 он), Каннын кино наадмын шилдэг кино зохиолын эзэн (2007 он) болж байв. Саяхан болж өнгөрсөн Каннын наадамд тэрбээр “Бүдгэрэхүй” бүтээлээрээ оролцож, гол дүрийн жүжигчин Дайн Кругер шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
2
2 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
3
3 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
44
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.