Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголчууд шинэчлэл хийхэд бэлэн


ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу татвар нэмж, төсвийн зардлаа бууруулах хүндхэн шинэчлэлийг Монгол Улс хийхэд бэлэн байгаа тухай мэдээлсэн нийтлэл asia.nikkei.com цахим хуудаст гарчээ. Орчуулан хүргэж байна.

 

Гэрэл зураг: asia.nikkei.com

Монголчууд ОУВС-тай бүтцийн шинэчлэл хийхээр тохиролцсон гэж тус улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил даваа гаригт Токиод айлчлах үедээ хэлжээ. 

Өнгөрсөн сард ОУВС-гаас гурван жилийн хугацаатай 434 сая ам.долларын зээл Монголд өгөхөөр болсноо албан ёсоор баталгаажуулсан. Мөн 5.5 тэрбум ам.долларын багцыг Япон, БНСУ, БНХАУ болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэсэн донор орнууд өгөхөөр болсон юм. 

Байгалийн асар их баялагтай тус улс өнгөрсөн 15 болон түүнээс олон жил түүхий эдийн үр шимийг хүртэж амьдарсан. Гэхдээ дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч, хөрөнгө оруулалт татарч, экспортын гол зах зээлийнх нь эдийн засаг саарч эхлэхэд Монголын эдийн засаг хүндэрч эхэлсэн юм. 

“Монголын Засгийн газарт зээлдүүлж буй мөнгө нь богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарахад тус болно гэдэгт би итгэлтэй байгаа” гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “The future of Asia” олон улсын хурлын үеэр хэлжээ. 

ОУВС-гаас Монгол Улсыг татвараа өсгөж, зардлаа танах ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлнэ гэж тохиролцсон учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Гэхдээ Засгийн газар ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуух бэрх шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг нь асуулт болж байна. 

Гэхдээ Ц.Мөнх-Оргил сайд шинэчлэл хийхээс аргагүй нөхцөл байдалд орсон гэв. “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан ч бай, үгүй ч бай бид шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Манай төсвийн зардал маш их нэмэгдсэн. Засгийн газрын өрийн хэмжээ ч тогтоон барих аргагүй өндөр түвшинд хүрсэн” гэв. 

Ц.Мөнх-Оргил сайдын хэлж буйгаар Засгийн газар төсвийн үрэлгэн зардлаа хянахаар оролдож байна. Одоогийн байдлаар ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байгаа төсвийн алдагдлыг оны эцэст 10.2 хувь болгож бууруулахаар зорьж ажиллаж байна. 

2022 он гэхэд төсвийн алдагдлыг 2 хувьд барина гэж тэрбээр нэмж хэлэв. 

“Ирэх жилүүдэд Монголын эдийн засгийн гол салбар нь уул уурхай хэвээр байна” гэж Ц.Мөнх-Оргил хэлсэн. “Гэхдээ уул уурхайн салбар тун ч барьцгүй. Үнээс шалтгаалж өөдөө өгсөж эсвэл уруудаж байдаг” гэв. 

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхэд бэлэн байна. Өнөөдрийн байдлаар нийт экспортын орлогын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа гэж хэлсэн юм. “Бид өөр олон бүтээгдэхүүн экспотлох хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшил хамтарч, илүү их ажлын байр бий болгож, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэв. 
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
22
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.