Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

СИНГЛ болсны маргааш: Салалтаа даван туулсан 10 хүний түүх

Та ч мөн өөрийн түүхээс бидэнтэй хуваалцаарай!


 

  • Салах эсвэл дурлал бүтэлгүйтэхэд хамгийн түрүүнд ерөөсөө л завгүй байх хэрэгтэй гэж боддог. Ганцаараа, зав чөлөөтэй байвал их юм бодож, үүнэээсээ болж гуниглаад,  даамжирвал хэдэн ч хоногийн эморол болж магадгүй. Тиймээс ажилдаа улам хичээж эхэлдэг. Нэг их амттай юм идээд байдаггүй ээ. Дэмий гэж боддог. Харин үүний оронд, ном уншиж, кино үзэж, улам гоё болохыг хүсэн, шаргуу дасгал хийнэ. Орж үзээгүй кафе руу очно. Өөр хүнтэй болзохыг хичээнэ, хэхэ.

                                                                                                                       Г.Д, 25 нас

          
 

  • Найзуудтайгаа уулзаж партидна. Нэг эсвэл олон найзыгаа дагуулаад үүргэвчээ үүрээд хаашаа ч хамаагүй явна.  Наад зах нь Тэрэлж, Улаан-Үүд, Байгаль далай эсвэл урагшаа явъя гээд л гараад шиднэ. “Дарханд шоудах хямдхан гэсэн” гээд л бас гараад давхичихнашд.

                                                                                                                  М.Б, 30 нас

      
     

  • Тэр үеийн мэдрэмж хэцүү шүү. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагддаг. Удаан уулзаагүй найзууд руугаа ярьж, ганц юм задалж, хуучин цагаа дурсан ярихад тулгарсан асуудлаасаа холдсон мэт санагдана. Дараа нь ганцаараа үлдэж бодит байдалтайгаа нүүр тулна даа. Нөхцөл байдлаа сайтар тунгааж, шинэ зорилго тавьж, хамаг ухаан бодлоо тийш чиглүүлээд явж байтал бүх юм сайхан болох биз дээ.  

                                                                                                                 Б.А, 32 нас

     
     

  • Бөөн асуудал, стресстэй салалтын дараа хийсэн хамгийн эхний зүйл маань иога байсан. Салсны дараах эхний хоёр сарын турш өөрийгөө маш завгүй байлгах нь эргэж буцахгүй байх, хямрахгүй байх, гутралд орохгүй байх хамгийн үр дүнтэй арга. Иога сэтгэл санаа тайвшруулж, гүн нойртой болгодог учраас супер! Үргэлжлүүлээд фитнесст явдаг болсон чинь биед өөрчлөлт орж буйг хараад урамшиж, өөртөө итгэх итгэл сэргэн, гаргасан шийдвэрийнхээ зөв байсныг ойлгосон. Бас бизнесийн сургалтанд хүртэл явж, өөрийгөө чадах чинээгээрээ завгүй байлгаад гурав, дөрвөн сарын дараа эргээд хартал би маш өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болж, бас өмнөх бүх зүйлээ мартсан байсан. Би л сингл боллоо гэсэн шигээ өдөр бүр гадуур гараад байж болохгүй. Найзуудтайгаа байнга уулзаад байвал эксийн асуудал хөндөгдөж, дахин дахин ярих хэрэг гарна. Тэрнээс болж бүр хямрах аюултай. Мөн өөрийгөө эрхлүүлэх цаг гаргаж, гоо сайхнаар тогтмол үйлчлүүлж, сонирхолтой, сайхан кино үзэх хэрэгтэй.


                                                                                                            Н.Э, 26 нас

         

 

  • Миний хувьд нэлээд хугацаанд ном уншсан, дараа нь гэнэт экстрим зүйлс хиймээр санагдсан. Тэгээд шүхрээр бууж үзсэн. Одоо жимд явж байгаа, орь залуу насандаа хийж амжаагүй зүйлсээ энэ жил хийж амжуулна гэж төлөвлөчихсөн байгаа шдээ.

                                                                                                               А.Б, 41 нас

  • Би ч ер нь тэгээд л арзайгаад явж байгаад гайгүй болдог доо. Бүтэхээргүй нь ойлгомжтой үед сэтгэл шулуудах гэж л их үзнэ дээ. Өөрийгөө сатааруулах зорилготой шинэ эсвэл хуучин хамаагүй ТВ цуврал эргүүлнэ. Явж явж тэгээд  FRIENDS дээр л дуусна даа.

                                                                                                              Б.Ё, 21 нас

                     
     

  • Долоо хоног орондоо хэвтдэг. Бас Харуки Муракамигийн номнуудаас уншдаг.

                                                                                                              Д.М, 24 нас

  • Нөгөө хүнийхээ хамаг муу муухайг тоочсон жагсаалт гаргах хэрэгтэй. Төмсөн хамартай, тэнэг хувцасладаг гээд л явж өгнө дөө. Ер нь бол өөр хүнд дурлаж байж л цаашлана шүү дээ, хаха.

                                                                                                              Э.С, 33 нас


     

  • Өөрийнхөө сэтгэл зүйг ойлгож, яавал let go хийж чадах уу, яавал улам шаналах уу гэдгээ сайн мэдэрч, ойлгох хэрэгтэй юм билээ. Дөнгөж салсныхаа дараа хэлье гэж бодож байсан зүйлээ хэлж ойлгуулаагүй, нэг тийм дутуу мэдрэмжтэй байсан болохоор их хэцүү байсан. Хүний сэтгэл, хүмүүсийн харилцаа чинь тийм ч төвөгтэй зүйл биш. Дутуу мэдрэмжтэй үлдсэн болохоор шаналаад байгаагаа би мэдэрч эхэлснийхаа дараа экстэйгээ нэг сайхан уулзаж, ярилцаад бүх зүйлээ сэтгэл онгойтол хэлсэн болохоор тэр уулзалтаас хойш сэтгэл уужирч, амархан мартаж чадсан. Гол нь би яавал улам шаналах уу, яавал сатаарч, амархан мартаж чадах уу гэдгээ л сайн мэдэж сурах хэрэгтэй байх.
        
                                                                                                                  Х.А, 22 нас


     

  • Оюутан байхдаа өдрийн цагаар өргөө кино театрт, оройн цагаар клубт DJ, за тэгээд сургуулиа  төгссөн хойноо ажлын хажуугаар ууланд алхана, усанд сэлнэ, иога, жимд явна, салса, энэ тэндхийн ордны цуглаан гээл явж өгдөг байждээ хөөрхий. Өөрөөр хэлбэл, тэгтлээ гуниглаж, яах ийхээ мэдэхгүй суух цаг гарч байгаагүй гэсэн үг.
     
                                                                                                                    Г.О, 29 нас

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.