Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хятадын инноваци: “WeChat” бол БҮХ ЮМ

Монголын сэтгүүлчид Хятад улсын инновацийн хөгжилтэй танилцсан нь.


Онгоцноос буусан даруйдаа зуршил болсон янзаараа гар утсаа гаргаж ирээд WiFi хайлаа. Азаар Free Wifi нь төвөггүй холбогдов. Хятадад Facebook, Instagram ажилдаггүйг мэдэж байсан ч аз таарч юуны магад гэж найдан хэсэгтээ л Facebook Messenger-тэйгээ ноцолдлоо. Болдоггүй шүү! Интернэтэд холбогдсон ч хэнтэй ч холбогдож, ярьж чадахгүй байна гэдэг бас л “гаслантай” мэдрэмж байдаг юм билээ... Ийм үед WeChat л аминд ордог юм байна. Бээжинд уулзахаар төлөвлөсөн эгчтэйгээ WeChat-аар холбогдож, ойр дотныхонтойгоо харилцахдаа ч WeChat-ийг ашиглаж явсаар би энэ апп-ийн “ид шид”-ийг биеэрээ мэдрэх шиг болов.

VPN суулгасан ч Facebook, Instagram руу энд байдаг шигээ дураараа орно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Ийм нөхцөлд Хятадын иргэд Facebook, Instagram ашиглаж чадахгүйг нь бодохоор нэг талаар харамсалтай юм шиг боловч, нөгөө талаар ард иргэдээ барууны соёлын империализмаас хамгаалах гэсэн энэ том орны бодлогыг биширч явлаа. Мессеж аппликейшн гэх ойлголтоос хэдийн хальж төлбөр тооцооноос эхлээд хэрэглээний бүхий л зүйлсээ амжуулахад ашигладаг WeChat-аар зочлох завшаан бидэнд тохиосон юм.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн 47 сэтгүүлч тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 6 хүртэл Хятадын инновацийн хөгжилтэй танилцах аялалд яваад ирлээ. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнайгаар ахлуулсан баг Инновацийн хөгжлийг сурвалжилж, туршлага судлах сэтгүүлчдийн нэгдүгээр баг Гуандун мужийн Гуанжу, Шенжен хотуудын инновациар тэргүүлж буй компанудын үйл ажиллагаатай танилцсан юм.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2014 онд Монголд айлчлахдаа таван жилийн турш Монголын 250 сэтгүүлчийг БНХАУ-д айлчлуулж, тус улсын хөгжил, түүх соёлтой танилцуулах гэрээн гарын үсэн зурсан билээ. Ингээд бид энэ аяллаас олж мэдсэн хамгийн гайхам, сонирхолтой зүйлсээ уншигчидтайгаа хуваалцсаар байх болно. Үүний нэг нь мэдээж Хятадын инновацийн хөгжлийн томоохон төлөөлөгч, 900 сая гаруй хэрэглэгчтэй WeChat билээ. Ингээд WeChat-ийн тухай сонирхолтой баримтуудыг харцгаая.

Хятадын “Tencent” компани 2011 онд Weixin нэртэй гар утасны мессеж аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус апп нь 2012 оноос олон улсын зах зээлд Wechat нэрээр танигдаж эхэлсэн юм.

WeChat бол дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошл нетворкуудын тавдугаарт жагсдаг. Сүүлийн жилүүдэд WeChat хэрэглэгчдийн тоо асар хурдацтай нэмэгдэж байна. 2015 онд 697 сая идэвхитэй хэрэглэгчтэй байсан тус апп нь 2016 он гэхэд 889 сая хүртэл өсөөд байгаа юм. Үүний 768 сая нь өдөр бүр хэрэглэдэг аж.

 

Тус аппликейшнээр бусадтай харилцахаас гадна өөр маш олон зүйл хийж болдог тул Хятадын хүн амын дийлэнх хувь нь үүнийг өдөр тутамдаа хэрэглэж байна. WeChat Pay буюу төлбөр тооцоогоо төлдөг системийг бараг бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд нэвтрүүлсэн. Бүр таксинд хүртэл WeChat-аар тооцоогоо төлж болдог. Нэг үгээр хэлбэл WeChat нь халаасан дахь цахим хэтэвч гэсэн үг.

Үүгээр зогсохгүй найз, нөхөд рүүгээ мөнгө шилжүүлэх, WeChat Moments-оор дамжуулан найзуудтайгаа зураг, сэтгэгдэл хуваалцах, том мэдээллийн хэрэгслүүдийн WeChat хаягаас хэрэгтэй мэдээллээ авах, ямар нэг байршлын тодорхой хаягыг газрын зураг дээр бусдад илгээх гээд маш олон зүйл амжуулах боломжтой. Бараг алхам тутамд WeChat хэрэглэгддэг болохоор гар утасгүй, эсвэл WeChat-гүй хүн Хятадад аж төрнө гэдэг бараг л боломжгүй гэж хэлэхэд болно.

WeChat хэрэглэгчдийн 65% нь Милленниалс буюу 1980-аас 2000-оод онынхон байдаг. Харин 1% нь 55 ба түүнээс дээш насныхан аж. WeChat-ийн нийт хэрэглэгчдийн 77 сая нь Хятадаас бусад орны хэрэглэгчид аж.

Албан болон амины харилцаагаа хүмүүс и-мэйлээр биш WeChat-аар зохицуулах үзэгдэл сүүлийн үед газар авч байна. WeChat хэрэглэгчид их, дээд сургуульд элсэн орох, аль эсвэл шинэ ажилд орох зэрэг онцгой үйл явдлын үеэр “Connections” буюу идэвхит харилцаа 20%-аар нэмэгддэг гэсэн сонирхолтой судалгаа байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.