Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Стресс, сэтгэл зовнилыг мартуулах FIDGET SPINNER дэлхий дахинд тренд болж байна

Видео тоглоомын эринд цахиур хагалан орж ирсэн энэ тоглоомын дүрэм тун энгийн


“Flappy Bird”, “Pokemоn go” тэргүүтэй ухаалаг утасны тоглоом дэлхий даяар тренд болж, олон сая хүнийг байлдан дагуулахад бид нэгэнт гайхахаа больж. Энэ бүхэнтэй эн зэрэгцэн маш олон хэрэглэгчтэй болоод буй “Fidget Spinner” гэх тоглоомын тухай та дуулсан уу? Хамгийн сонирхолтой нь энэ гар утасны апп, видео тоглоом биш. Жижиг хэмжээтэй, гайхалтай хурдтай эргэдэг нэгэн сонирхолтой толоом дэлхийг байлдан дагуулаад байна. 

Гэхдээ энэ тоглоом хүн төрөлхтөний хувьд шинэ зүйл биш юм. Анх 1993 онд АНУ-ын химийн инженер Кэтрин Хетингер энэхүү тоглоомыг зохион бүтээжээ. Үүнээс 24 жилийн дараа л түүний бүтээл амжилтанд хүрээд байна. Шинэ зүйл гэж байдаггүй,мартагдсан хуучин зүйл гэж л байдаг гэдэг үнэхээр үнэн үг бололтой. Уг тоглоомонд нь ямар нэгэн үе шат гэж байхгүй, нисдэггүй, явдаггүй зүгээр л хурдтайгаар эргэдэг. Анх тоглож байгаа хүнд яг яаж тоглодог нь эргэлзээтэй зүгээр л эргээд байдаг хэрэг үү гэж дуу алдахаар боловч тоглоод ирэхээр донтуулдаг шидтэй гэнэ.  

Хэрэв та уг тоглоомыг яаж тоглодогийг мэдэхгүй байгаа бол энэ үнэхээр амархан. Эрхий болон долоовор хуруугаараа тоглоомны голоос бариад эргүүлэхэд л хангалттай. Мөн  уг тоглоомыг хэрхэн тоглох тухай олон бичлэг  “Youtube”-д байршжээ.


 
“Fidget Spinner” хүмүүсийн сонирхолыг татах загвар дизайны өргөн сонголтоос гадна LED гэрэлтэй болж, өнгө зүсээ өдрөөс өдөрт нэмж, шинэ хэрэглэгчидтэй болсоор байна. Мөн хамгийн сонирхолтой нь санаа зовних өвчин болон аутизмтай хүмүүст нэн тохиромжтой гэнэ. Учир нь энэхүү тоглоом анхаарал төвлөрүүлэх, уур бухимдал, стресс тайлж тайвшруулдаг.

Өнгөрсөн 12 сард Форбс сэтгүүл “Ажлын өрөөнд тань заавал байх ёстой тоглоом” хэмээн “Fidget Spinner”-ийг өргөмжилсөн удаатай. Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг “Fidget Spinner” ч сайн болон муу талтайг Жеймс Плафке уг нийтлэлдээ бичсэн. Сайн тал нь дээр дурьдсанчлан анхаарал төвлөрүүлэх, тайвшруулах нөлөөтэйгээс гадна сөрөг талууд ч бий. “Fidget Spinner”-ыг авах гэж хүмүүс, ялангуяа хүүхэд залуучууд маш их мөнгө үрж байгаа аж. Мөн Австралид амьдардаг хоёр хүү “Fidget Spinner”-ыг тоглож байгаад аюултай осол гаргажээ. Тоглоомыг тоглож байсан хүү найз руугаа “Fidget Spinner” шидэж “бариад аваарай” гэсэн боловч нөгөө хүү нь барьж авч чадаагүй бөгөөд маш хурдтайгаар эргэлдэх “Fidget Spinner” нүүрыг нь оносон байна. Тэр хүүд жоохон л аз дутсан бол нүдний хараа, нүдний алиманд ноцтой аюул учирч хараагүй болох байсан аж. Бас нэгэн бяцхан охин уг тоглоомыг залгиж хоолойнд гацсан зэрэг эрүүл мэндэд маш аюултай нөхцөл байдлууд үүссэн тухай гадны хэвлэлээр мэдээллэж байна. 


 
Тус тоглоомыг зарим улсад сургууль болон олон нийтийн газар тоглохыг хориглосон. Учир нь сурагчдыг хичээл дээр анхаарлыг нь сарниулж, мөн хэн нэгнийг гэмтээж болзошгүй хэмээн үзжээ. Гэвч эцэг эхчүүд хүүхдүүдээ компьютер, гар утас, цахим ертөнцөөс түр ч болтугай хол байгаад баяртай байгаа гэнэ.
 
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
36
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.