Улаанбаатарын шөнийн гэрэлтдэг анхны гудамжны тухай таны мэдэх ёстой 6 зүйл
Урьд өмнө манайд ийм гудамж огт байгаагүй юм. Ингээд маргааш нээлтээ хийх Улаанбаатарын шөнийн гэрэлтдэг гудамжны тухай баримтуудыг хүргэе.
Дэлхийн томоохон хотуудын адилаар Улаанбаатар хот ч өдрөөс өдөрт өнгө нэмэн хөгжиж байна. Үүний нэг жишээ бол шөнийн гэрэлтдэг гудамж юм. Урьд өмнө манайд ийм гудамж огт байгаагүй юм. Ингээд маргааш нээлтээ хийх Улаанбаатарын шөнийн гэрэлтдэг гудамжны тухай баримтуудыг хүргэе..
1. Маргааш оройн 21:00 цагт нийслэлийн анхны гэрэлтдэг гудамж нээлтээ хийх гэж байна.
Япон, Кувана хотын шөнийн гудамж
2. Нээлтийн үеэр электро хөгжмийн шоу, рок поп урлагийн тоглолт, жазз болон сонгодог урлагийн тоглолтууд болно.
Солонгос, Бусан хотын шөнийн гудамж
3. Нээлт маргаашнаас эхлээд дөрвөн хоног үргэлжлэнэ. Нээлтийн өдрүүдэд урлагийн тоглолт, хувцас загварын шоу, сонирхолтой уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдана.
Оросын холбооны улсын шөнийн гудамж
4. Энэхүү гудамжийг хийхийн тулд Сөүлийн гудамжийг гэрэлтдэг болгон тохижуулсан. Үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудалтай.
Америкийн нэгдсэн улсын шөнийн гудамж
5. Шөнийн гэрэлтдэг гудамж циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэл үргэлжлэнэ.
Вьетнам улсын шөнийн гудамж
6. Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтэй байх бөгөөд дээгүүрээ гэрлэн таазтай, гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх юм.
Сингапур улсын шөнийн гудамж