Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

823 сая хэрэглэгч Цагаан сарын бэлгээ “Wechat”-аар шилжүүлжээ

“Wechat”-ын нийт хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь Цагаан сарын бэлгээ дижитал хэлбэрээр шилжүүлжээ


Өмнөд хөршийн Цагаан сар энэ жил манайхтай давхцаж, өнгөрсөн 7 хоногт тохиолоо. Харилцаа холбоо, худалдан авалт, гүйлгээ гээд бүхнийг “Wechat”-аар хийдэг хятадууд энэ жил дахин шинэ дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, гахай жил “Wechat”-ын нийт хэрэглэгчдийн 80 гаруй хувь буюу 823 сая хэрэглэгч Цагаан сарын бэлгээ дижитал хэлбэрээр шилжүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт аж. (Хятадын 1.4 тэрбум хүн амын 1 тэрбум нь “Wechat”-ыг идэвхтэй ашигладаг гэсэн тооцоо бий).

Хятадад Цагаан сарын баяраар улаан дугтуйтай мөнгө бэлэглэх уламжлал өргөн дэлгэрсэн. Харин 2014 онд “Wechat” дугтуйтай мөнгө илгээх үйлчилгээг танилцуулснаас хойш дижитал хэлбэрээр бэлгээ солилцох нь эрс нэмэгдсэн байна. 

“Wechat”-ыг эзэмшигч Тенсент компанийн мэдээлснээр 1990 оноос хойш төрсөн хүмүүс дижитал хэлбэрээр улаан дугтуй солилцох үйлчилгээг хамгийн идэвхтэй ашиглаж байна гэжээ. Үүнээс гадна Бээжин, Гуанжоу, Чунцин гэсэн гурван хот дижитал бэлэг солилцсон тоогоороо дээд амжилт тогтоожээ. 

Түүнчлэн энэ жилийн Цагаан сараар онлайн худалдааны Алибаба компани Alipay гар утасны төлбөр тооцооны хэрэгслээрээ тоглоом нэвтрүүлсэн нь 330 сая хэрэглэгчийг татаж чадсан байна. Энэ нь “Wechat”-ын улаан дугтуй бэлэглэх үйлчилгээтэй төстэй боловч тоглоом хэлбэрээр явагддагаараа онцлог гэнэ. Уг үйлчилгээг ашиглан 500 сая юань (74 сая доллар)-ийг дижитал бэлэг болгон солилцжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.