Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн их орлоготой 10 тамирчин

Хамгийн их орлого олсон тамирчдын эхний 10-т дөрвөн сагсан бөмбөгч багтсан бол хоккейчид эхний 10 байтугай 100-д ч орсонгүй.


“Forbes” сэтгүүлийн газраас энэ сарын 6-нд хамгийн их орлоготой тамирчдын уламжлалт жагсаалтаа гаргалаа. Чансааг хоёр жил дараалан “Реал” Мадрид багийн тоглогч Криштиану Роналду тэргүүлсэн. Роналду өнгөрсөн жил нийт 93 сая ам.доллар олсон нь тамирчид дундаа хамгийн өндөрт тооцогдож байна. “Барселона”-гийн Лионель Месси “наяхан” сая доллараар мөнхийн өрсөлдөгчөөсөө хоцорсон бол тэдний хооронд сагсан бөмбөгч Жеймс Леброн 86.2 саятайгаар орж ирсэн.

Хамгийн их орлого олсон тамирчдын эхний 10-т дөрвөн сагсан бөмбөгч багтсан бол хоккейчид эхний 10 байтугай 100-д ч орсонгүй. Хоккейчдоос илүү их мөнгө авдаг спортын төрлүүдэд хөл бөмбөг, сагсан бөмбөгөөс гадна бейсбол, гольф, бокс, “Формула-1” уралдаан, крикет орж байна. Энэтхэгийн крикетийн тамирчин Вират Кохли 22 сая долларын орлогоор 89 дүгээр байрт шалгарсан байна. Хөнгөн атлетикийн Усейн Болт 23-т бичигдсэн бол холимог тулааны ирланд залуу Конор МакГрегор яг ард нь оржээ. Хамгийн баян 100 тамирчны 32 нь сагсан бөмбөг, 22 нь бейсбол, 15 нь америк хөл бөмбөгийн тамирчид байна. “Жинхэнэ” хөлбөмбөгчдөөс дөнгөж 9 хүн л эхний 100-д оржээ. Энэ төрлүүдээс бусад спортоор баяжихад хэцүү бололтой, "Forbes”-ийн жагсаалтад 6 теннисчин, 5 гольфчин, 5 авто уралдааны нисгэгч, гурван боксчин багтсан. “NHL”-ийн одод эхний 100-д ороогүй нь шинэ жагсаалтын гол сэнсаац байлаа. Энэ улирлын хамгийн орлоготой хоккейчид болох Патрик Кейн, Жонатан Тэйвс нар тус бүр 10.5 сая долларын орлоготой ажилласан байна. Өөрөөр хэлбэл Роналду ганцаараа найман Тэйвстэй тэнцэх хэмжээний ажил хийсэн байна гэсэн үг. Хоккейчид “ядуурснаас” гадна боксчид холимог тулаанчдад байр сууриа алдаж эхэлсэн нь харагдлаа.

Конор МакГрегор 34 сая доллараар 24-т бичигдэж байхад Владимир Кличко 21,5 сая долларын орлогоор 98-д орсон байна. Хэрэв энэ жил МакГрегор - Флойд Мэйведер гэсэн супер тулаан болох юм бол Конор 70-80 сая долларын орлогоор эхний 10-т найдвартай орох болно.
Шилдэг 100-д ганцхан эмэгтэй тамирчин багтсан нь 21.5 сая долларын орлоготой 51 дүгээр байр эзэлсэн Серена Уильямс байлаа. Энэ 100 тамирчны 63 нь Америк, Их Британиас 6, Доминик улсаас 5, Испаниас 3 тамирчин багтжээ.

“Forbes” Хамгийн орлоготой тамирчид

1. Криштиану Роналду (хөлбөмбөг, Португал) – 93 сая ам.доллар,
2. Леброн Жеймс (сагсан бөмбөг, АНУ) – 86,2,
3. Лионель Месси (хөлбөмбөг, Аргентин) – 80,
4. Рожер Федерер (теннис, Швейцарь) – 64,
5. Кевин Дюрэнт (сагсан бөмбөг, АНУ) – 60,6,
6. Рори Макилрой (гольф, Хойд Ирланд) – 50,
6. Эндрю Лак (америк хөлбөмбөг, АНУ) – 50,
8. Стефен Карри (сагсан бөмбөг, АНУ) – 47,3
9. Жеймс Харден (сагсан бөмбөг, АНУ ) – 46,6,
10. Льюис Хэмилтон (Формула-1, Их Британи) – 46.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
19
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.