Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Түүхийн үнэт өвийг бүтээх “Бидний цөөхөн монголчууд” төсөл Хөвсгөлд

Тэдний дараагийн зогсоол Баян-Өлгий аймаг.


 “Бидний цөөхөн монголчууд” төслийн эхний тойрон аялалын үзэсгэлэн дэлгэсэн Q Art Gallery-руу ороход урт харагдах шат, бүүдийх гэрэлнүүд угтлаа. Цаанаа л нэг нууцлаг, сонирхол татам орчинд олон зургууд өлгөөстэй харагдана. Танхим бүрээс Монгол тэр дундаа Хөвсгөл аймгийн соёл, өв уламжлал үнэртэж байлаа. Эгэл нүүдэлчин, малчдын хөрөг зургууд ч үзэгдэнэ. Хувцас хэрэглэл, бүр харц нь хүртэл өөр юм билээ. Хотын бидний хардагаас тэс ондоо ертөнц тэнд оршино.

 

Зам тээврийн сайд асан, “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригтын санаачилсан “Бидний цөөхөн Монголчууд” төсөл Монгол орны 21 аймгаар аялж, XXI зууны хүмүүс, аж амьдралыг гэрэл зурагт буулган, 30 гаруй ном бүтээл, 800 орчим телевизийн нэвтрүүлэг, 12 сэдэвчилсэн баримтат кино хийхээр төлөвлөсөн. Түүний эхлэл Монгол улсын хойморт орших Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоноор 50 хоног аялах аялал байв. Нэрнээс нь харахад цөөхөн гэгдэх монголчууд нэгнээ хайрлаасай гэх утгатай энэхүү үзэсгэлэн энэ сарын тавнаас 11ийг дуустал өдөр бүр Q Art Gallery-д үзэгчдийн хүртээл болох юм.
 
 

Тухайн үзэсгэлэнгийн танхимд эгшиглэх хөгжим дэлгэсэн бүтээлүүдтэй сүлэлдэж, утга агуулгаа бүрэн төгс болгодог. Тэгвэл уг үзэсгэлэнд нутгийн ардын эгэл яриа, монгол ардын дуу уянгалах нь зургуудтай найрсаж, уг санааг нь тодотгох аж.
 

 

Монголчууд цөөхүүлээ хэмээн бид хэлэлцдэг.  Тэгвэл цөөхөн монголчуудын аж амьдрал хэрхэн өрнөдгийг та мэдэх үү? “Бидний одоо өмсөж буй хувцас, хэрэглэл хэдэн арван жилийн дараа гэхэд түүх болон үлдэнэ. Харин тэднийг гэрэл зурагт буулган үнэт өв болгож үлдээх нь бидний гол зорилго” гэж төслийн гэрэл зурагчин Л. Батаа хэллээ.

Гэрэл зураг, дүрс бичлэг хожим дурсамж хөвөрдөх үнэт зүйл болно. Тиймээс эх орны дөрвөн зүг, найман зовхист суугаа малчин нүүдэлчдийн өнөөгийн амьдралыг баримтжуулан үлдээж, хойч үедээ хүргэхэд уг төслийн гол зорилго хийгээд үнэт зүйл аж. Тэдний их аян дөнгөж л эхлэж байна. Дараагийн зогсоол Баян-Өлгий аймаг.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
26
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.