Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонгууль-2017: БОЛОВСРОЛДОО анхаардаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтууд

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын дарга М.Энхболд, АН-ын гишүүн Х.Баттулга, МАХН-ын гишүүн С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна. Цувралынхаа эхний дугаарыг “Тэд боловсролын салбарт юу хийхээр амлав?” сэдвийн хүрээнд бэлдлээ.

 

 МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд



1. Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргана.

2. Хүүхэд багачууд үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болж хүмүүжих, чөлөөтэй бүтээж туурвихад суралцах, шинэ технологитой танилцаж практик дадал эзэмших, туршлага хуримтлуулахад туслах танин мэдэхүйн төвийг санаачлан байгуулж, үйл ажиллагааг нь дэмжинэ.

3. Монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

4. Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачилга гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна.

5. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна.

6. Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ.

 АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга

1. Монгол Улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай “Монгол хүн” байна гэдэг зарчимд үндэслэн монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэхийг төрийн бодлогоор дэмжих чиглэлийг тууштай баримталж ажиллана. 

2. Монгол хүний оюуны үнэ цэнэ шингэсэн туурвил, бүтээлийг бодитой үнэлэх, түүний үнэлэмжийг нэмэгдүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

3. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжиж ажиллана.

4. Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрт төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачлагыг дэмжинэ.

5. Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож, өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллана.

6. Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргана.


 
МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар

1. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ.

2. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл.

3. Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
38
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.