Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playtime наадамд заавал авч явах 10 зүйл

"Playtime-2017" наадам болоход 28 хоног үлдлээ.


1. Майхан

Тэнд та найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж, бүхэл өдөржин амьд хөгжимтэй хамт байхаар төлөвлөсөн бол майхангаа мартуузай. Голын хажууд майхангаа бариад хэвтэх сайхан биш гэж үү?


 
2. Хүрэм

Цаг агаар ямар байхыг таашгүй учраас дулаан хүрэм танд илүүдэхгүй.


 
3. Хөгжөөнт тоглоом

Хөзөр, даалуу, уно гээд олуулаа эсвэл ганцаараа тоглох боломжтой ямар ч тоглоом авч явж болно шүү дээ. Тэнд очоод уйдахгүйн тулд та гэртээ байгаа тоглож болохуйц бүх тоглоомоо аваад гараарай. Гэхдээ уйдах цаг бараг л гарахгүй болов уу.


4. Найзууд

Энэ бол авч явах “зүйлсийн” хамгийн чухал нь. Тэдэнгүйгээр “Playtime” наадам руу явна гэдэг дуусахаас нь өмнө буцаж ирэхийн баталгаа гэхэд хилсдэхгүй.

5. Гар чийдэн

Наадам задгай талбайд болдог тул жаахан зайнд гармагц гэрэлтүүлэг тийм ч сайн тусахгүй. Тиймээс нар жаргасан хойно гар чийдэн хэрэг болох ч юм бил үү, цүнхлээд явахад илүүдэхгүй шүү дээ.

6. Нарны тос

Ихэнхдээ нартай өдрүүдэд “Playtime” наадам зохиогддог. Гадаа талбайд болдог учраас арьсаа нар, салхинаас хамгаалах хэрэгтэй болно. Нарны тосгүйгээр явбал гэрлийн хурдаар борлосон арьс тань яст мэлхийн хурдаар л цайрах вий.

7. Толгойны эм

Өдөржингөө толгойгоо савсаны дараа хүзүү, толгой өвдөх магадлалтай. Юмыг яаж мэдэх вэ толгойны эсвэл өвчин намдаах эм цүнхлээрэй. Бас эмийн жижиг хайрцагаа аваад явахад гэмгүй л юм.

8. Зөөврийн цэнэглэгч

Ямар нэг аялалд гарахад утасны цэнэг дуусаж, унтрах нь тийм ч таатай биш. Хэрэгтэй үедээ зураг, бичлэг хийхийг хүсэж л байвал зөөврийн цэнэглэгчээ марталгүй аваарай. Наадамд явсны дараа дурсамж, зураг бичлэг л үлддэг хойно.

9. Бэлэн гоймон

Тэнд очоод хайртай хамтлагийнхаа дуртай дууг сонсож, ганц хоёр шил шар айраг уух нь энүүхэнд. Үүний дараа шарталт таныг зовоох магадлалтай шүү. Тиймээс бэлэн гоймон л хамгийн сайн “хань” болох нь тодорхой.

10. Нарны малгай

Наадмын өдрүүдэд нарших магадлалтай учраас малгайгаа авахад гэмгүй. Ер нь байнгын бэлтгэл хэзээ ч илүүдэхгүй.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
7
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.