Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Луис Суарес Монголд ирлээ

Хүмүүс түүнийг янз бүрээр нэрлэж ирсэн. “Ханнибал”, “Расист”, “Шумбагч”, “Зальдагч”...


Хүмүүс түүнийг янз бүрээр нэрлэж ирсэн. “Ханнибал”, “Расист”, “Шумбагч”, “Зальдагч”...  Бүгд түүний өөрийнх нь гаргасан болчимгүй авир, хийсэн бодлогогүй үйлдэл, өдүүлсэн ухамсаргүй хэргүүдээс үүдэлтэй. Үүнийхээ шанд тэр хангалттай шаарлагдаж, чичлэгдэж, доромжлогдож, гадуурхагдаж, шийтгэгдэж, ад үзэгдсэн. Хариугүй эр бол аль хэдийн унжийж, урам нь хугарч, зориг нь мохож, зүрх нь үхэх нөхцөл байдалд тэр олон удаа орж байсан. Гэхдээ л тэр болгоныг даван гараад илүү хүчтэйгээр, илүү омогтойгоор, илүү зүтгэлтэйгээр, илүү шийдэмгийгээр эргэн ирж өөрийгөө ахин дахин батлан харуулж чадсан.  

Энэ л чухам Суаресыг бусдаас, жирийн олноос, дундыг баримтлагчдаас, бууж өгөгчдөөс, аялдан дагагчдаас ялгаруулж, онцгойруулж, сонгойруулдаг гол мөн чанар. Ир нь ханасан илд шиг энэ л эрэмгий дайчин, шазруун шийдэмгий зангийнхээ хүчинд тэр топ түвшний гурван улсын лигт мэргэн бууч болж, “Европын алтан шаахай” шагналыг хоёронтоо хүртэж, тив дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулан танигдаад байна. Харин түүний ямар амьдрал туулж, хэр их саад бэрхшээлийг давж, хэдий хэрийн хол замыг гатлан өдий зэрэгт хүрсэн үнэн бодит түүхийг та бүхэн “ЛУИС СУАРЕС – ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ” намтар номноос унших боломжтой. Ур чадвар, дайчин тоглолтоороо сая сая хөгжөөн дэмжигчдийн хүндэтгэлийг хүлээсэн дэлхийн шилдэг тоглогчтой илүү ойртон дотно танилцах боломжийг хөлбөмбөг сонирхогчдод Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон “Хүрхрээ” брэнд олгож байна.
Монтевидеогийн тоостой гудманд бөмбөг өшиглөн гүйж явсан бяцхан хүү хэрхэн хөлбөмбөгөөр тууштай хичээллэхээр шийдэж, амьдралынхаа хайрыг олж, хүний нутагт төлөвшин торниж, дэлхийн тавцанд тодрон гялалзсан түүх бүгд энд багтсан байгаа. Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Луис Суарес – Хязгаарыг Давахуй” намтар ном Их Дэлгүүрийн “Мажестик”, PeaceMall дахь “ЖерсиЗоне” дэлгүүр болон Интерномын бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Спортын төрөлжсөн сайт “СиСпортс”-ын хөлбөмбөг сонирхогчдод өргөн барьж буй хоёр дахь ном энэ бөгөөд өмнө нь тэд Андреа Пирлогийн “Би Сэтгэдэг Учраас Тоглодог” намтрыг орчуулан гаргаад байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
35
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.