Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цахим орчинд сонгуулийн хар сурталчилгаанаас өөрийгөө ХАМГААЛАХ 10 арга

Та зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг хүлээн авч, стресс, бухимдлаас хол байгаарай.


Сонгууль өгөх өдөр аажим аажмаар ойртсоор буй энэ өдрүүдэд таны фэйсбүүк өөрийн эрхгүй хар бараан, худал хуурмаг мэдээллээр дүүрээд байна уу? Тийм бол эдгээр аргыг хэрэглэж, хүсээгүй мэдээллээсээ салж, худал хуурмаг мэдээг дахин харах боломжгүй болгоорой.

1. Янз бүрийн группээс гарах. Үгүй бол олон хүнтэй группт янз бүрийн мэдээлэл ямар ч хяналтгүй цацагдаж байдаг.

2. "Like" дарсан зарим пэйж тань ийм мэдээ түгээх гол суваг болон хувирсан байдаг. Тиймээс "unfollow" хийгээрэй.

3. Хэрэв таны хүсээгүй мэдээллүүд байн байн гарч ирээд байвал "I don't want to see this" тохиргоог хийж болно. Ингэвэл таны "newsfeed" дээр тэр мэдээлэл дахин харагдахгүй.

4. Сонгуулийн тухай хар бараан мэдээлэл, төлбөртэй, захиалгатай мэдээлэл бичиж, шэйрлэдэг хүмүүсийг шуудхан найзаасаа хас.

5. Хэрэв найзаасаа хасах боломжгүй хүн байвал "Unfollow" хийж болно.

6. Янз бүрийн хүмүүсээс найзын хүсэлт ирж байвал болгоомжил. Ихэнхдээ сонгуулийн үеэр хүмүүс найзын тоогоо нэмж, тухайн мэдээллээ олон хүнд хүргэх гэсэндээ хүмүүс рүү найзын хүсэлт явуулж эхэлдэг. Тиймээс танихгүй хүнээс болгоомжлоорой.

7. Хөгжилтэй, сонирхолтой дуу, бичлэг, зураг хийдэг сонирхолтой пэйжүүдийг олноор нь дагах. Хэрэв та өөрт таалагдсан пэйжүүдийг дагавал тэр төрлийн л мэдээлэл гарч ирэх болно. Тиймээс зөвхөн эерэг пэйжүүдийг нэмж, "like" даран, "See first" тохиргоог хийхдээ бэлдээрэй. "See first" хийсэн тохиолдолд тэрхүү пэйжийн контентууд танд хамгийн түрүүнд харагдах болно. Хүсвэл та хэн нэгэн найзынхаа фэйсбүүкийг ч уг тохиргоогоор түрүүнд харж болно.

8. Фэйсбүүк болон олон нийтийн сүлжээнд сонгуулийн хугацаанд аль болох бага орох.

9. "Newsfeed" дээр хүссэн бүх тохиргоогоо хийх. "Newsfeed Preferences" танд хэний мэдээллийг харах, юуг түрүүнд харах, ямар пэйжүүдийг дагавал зохих гээд бүх тохиргоог нэгэн дор хийхэд туслах болно.

10. Гэхдээ та олон нийтийн сүлжээгээр түгэх тэр олон мэдээллээс "бүрэн" холдохыг хүсвэл энэ хугацаанд фэйсбүүкээ хаах нь хамгийн зөв шийдвэр хэмээн зөвлөж байна. Тэгвэл та янз бүрийн хов жив, мэдээ мэдээллүүдээс хол байж чадна. Хэсэг хугацаанд ч гэсэн олон нийтийн сүлжээнээс холдож, өөр зүйлд цаг заваа зарцуулаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
31
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.