Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ногоон талбайд амиа алдсан тоглогчид

30 настай Тиоте бэлтгэл дээр ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн ч эмч нар амь насыг нь аварч чадсангүй.


Кот-Дивуар улсын шигшээ багийн тоглогч Шейк Тиоте энэ сарын 5-нд Хятадын нийслэл Бээжин хотноо нас нөгчлөө. 30 настай Тиоте "Бейцзин Энтерпрайзес” багийн бэлтгэл дээр ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн ч эмч нар амь насыг нь аварч чадсангүй. Түүний үхэл хөлбөмбөгийн ертөнцийг шоконд оруулсан.

Шейк Тиотегийн 3 настай хүү “Тайван нойрсоорой аав аа” гэсэн өмсгөлтэй салах ёслол гүйцэтгэж байна. Түүний эхнэр нь гурав дахь хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хэвтэж байсан юм.
Ингээд урьд өмнө ногоон талбай дээр амиа алдаж байсан хөлбөмбөгчдийг эргэн дурсацгаая.

Марк-Вивьен Фоэ, 26.06.2003 он.

Хөлбөмбөгчдийн талбай дээрх үхлийн анхны тохиолдлуудын нэг нь 2003 оны зун болсон. Францад болж байсан “FIFA Confederations Cup” тэмцээний хагас шигшээ тоглолт. Камеруны шигшээ баг Колумбын багтай тоглож байлаа. Африк тивийн хамгийн авьяаслаг тоглогчдын нэг гэгдэж байсан Марк-Вивьен Фоэ тоглолтын 70 дахь минутад гэнэт унасан юм.

Фоэ унаад хэсэг хугацаанд амьсгалж байсан ч удалгүй зүрх нь зогссон. Эмч нар хэчнээн оролдоод түүнийг аварч чадаагүй.

Миклош Фехер, 25.01. 2004 он.

Фоэгийн үхлээс хагас жилийн дараа бас нэгэн хөлбөмбөгч талбай дээр энэ ертөнцийг орхисон. Лиссабоны “Бенфика” багийн хагас хамгаалагч, Унгарын хөлбөмбөгч Миклош Фехер Португалын аваргын тэмцээний үеэр ухаан алдан унасан юм. 24 настай Фехер тоглолтын 59 дэх минутад сэлгээгээр гарч, 90 дэх минутад оновчтой дамжуулалт өгөн, багтаа тусалсан. Нэмэлт цагт шар хуудсаар торгуулаад Миклош үсээ засан, шүүгч рүү инээснээ зүлгэн дээр унасан. Багийн нөхөд нь гүйн очсон ч тэр хэдийнэ хөдөлгөөнгүй болсон байв.  

Бороо орж байсан тул эмч нар цахилгаан хэрэгсэл хэрэглэж болохгүй байлаа. Зүрхэнд нь массаж хийн, хоёр ч удаа ажиллуулж чадсан ч залуу хөлбөмбөгч эмнэлэгт очоод амьсгал хураасан юм. Эмч нар түүнийг аврах ямар ч боломжгүй байсан гэж дараа нь мэдэгдсэн. Учир нь Миклош төрөлхийн зүрхний гажигтай байжээ.

Антонио Пуэрта, 28.08. 2007 он.

Испанийн “Севилья” багийн хамгаалагч Антонио Пуэрта Испанийн Цомын тэмцээнд “Реал”-тай хийсэн тоглолтын 35 дахь минутад бие нь муудаж, ухаан алдсан. Эмч нар түүнийг сэргээж, Антонио өөрөө талбайг орхисон байна. Гэвч хувцас солих өрөөнд ороод тэр дахин ухаан алдсан тул Севилья хотын эмнэлэгт яаралтай хүргэсэн. Маргааш нь багийн ерөнхийлөгч Хосе Мария Дель Нидо “Зүрх нь удаан хугацаагаар зогссон ч Пуэртагийн амь насанд аюулгүй боллоо” гэж мэдэгдсэн нь фэнүүдэд итгэл найдвар төрүүлсэн юм.

Харамсалтай нь тэр ухаан орохгүй байсаар нас барсан. Түүний үхэлд багийн эмч нарыг буруутгах хүн олон байлаа. Учир нь Антонио өмнө нь бэлтгэл дээр ч ухаан алдаж байсан гэдэг. Түүнийг нас барснаас хоёр сарын дараа гэргий нь хүү төрүүлсэн. Ерөнхийлөгч Хосе Мария дель Нидо нялх хүүд “Рамон Санчес Писхуан” цэнгэлдэх хүрээлэнд бүх насаараа  тоглолт үзэх эрх олгож байв.

Эндуранс Идахор, 6.03. 2010 он.

Суданы “Аль-Меррейх” багийн нигер довтлогч Эндуранс Идахор Суданы цомын тэмцээний үеэр гэнэт ухаан алдан унасан. Тэр эмнэлэг хүрэх замдаа түргэн тусламжийн машин дотор нас барсан. Идахор 25 настай байлаа.

Пьермарио Морозини, 14.04. 2012 он.

Италийн “Ливорно” багийн тоглогч Пьермарио Морозини “Пескара” багтай хийж байсан тоглолтын үеэр зүлгэн дээр гэнэт унасан. Ухаан алдахаасаа өмнө тэр гурван удаа босох гэж оролдсон ч чадаагүй.

Эмч нар анхны тусламж үзүүлсэн ч амжилт олоогүй. Түргэн тусламжийн тэрэг буруу газар тавьсан машинаас болж, таван минут хоцорч ирсэн гэдэг. Морозини эмнэлэгт очиж амжаагүй, машин дотор амьсгал хураасан юм. 25-хан настай, цэл залуу тоглогч байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
29
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.