Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацааны СҮҮЛЧИЙН ШХАБ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор Казахстаны Астана хотноо ирээд байна.

ШХАБ-ын дээд түвшний 17 дахь уулзалтад Монгол Улс ажиглагчийн статустай оролцож байна. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй орны төрийн тэргүүд оролцох энэ удаагийн уулзалтаар Энэтхэг, Пакистан улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм . Ингэснээр тус байгууллага нийт найман гишүүнтэй болж өргөжих түүхэн үйл явдал болох бөгөөд ШХАБ дэлхийн хүн амын 43 хувь, нэг хүнд ногдох ДНБ-ий 24 хувийг эзэлсэн нөлөө бүхий төв болно. Түүнчлэн Ираныг гишүүнээр элсүүлэхтэй холбогдсон асуудал яригдаж буй. Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль бус цагаачлал, терроризм зэрэг өргөн сэдвийг хөндөн ярилцах бөгөөд хамгийн их анхаарал татаж буй нь БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам”-ын сэдэв байх нь.

Ажиглагчдын хүлээж байсан БНХАУ, ОХУ, Монгол гурван улсын уулзалт энэ удаа болохгүй бололтой. Гурван улсын уулзалт 2014 онд Душанбе, 2015 онд Уфа, 2016 онд Ташкентад болсон ШХАБ-ын хурлын үеэр болж байсан юм. “Гурван улсын уулзалт энэ удаа болохгүй нь ямар нэгэн улстөрийн зорилгогүй. Уулзалтын нэг цикль дуусаж байгаа бөгөөд өмнө нь ярьсан зүйлс, гарын үсэг зурсан төслүүдээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал” хэмээн гадаад бодлогын эксперт Д.Баярхүү хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн Тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох бөгөөд Пакистаны Ерөнхий сайд Мухамед Наваз Шариф манай төрийн тэргүүнд бараалхана.

Сонирхуулахад, энэ удаагийн ШХАБ Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсаа төлөөлж буй сүүлийн арга хэмжээ юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
1 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
3
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
40
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.