Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ирина Шейк, Рианна: Тамирчинтай гэрлэх дөхсөн 8 гоо бүсгүй

Рианнагийн олон залуусын нэг нь “Реал” Мадрид багийн Карим Бензема байлаа.


Ирина ШЕЙК
Сүйт залуу: Криштиану РОНАЛДУ

Хөлбөмбөгийн балиашгууд Ирина Шейк гэж хүн байдгийг 2010 онд Криштиану Роналдутай найзалж эхэлснээс нь хойш мэддэг болсон бол урлаг, соёлын салбарынхан Иринаг 2007 онд Intimissimi, Lacoste, Guess брэндийн нүүр царай болоход нь таньдаг болсон. Ирина таван жил Роналдутай үерхэж, олон бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн ч хосууд 2015 онд салсан. Одоо тэр америк жүжигчин Брэдли Купертэй хамт амьдарч, Леа де Сьен Шейк Купер гэдэг охинтой болсон.

Юлия БАРАНОВСКАЯ
Сүйт залуу: Андрей АРШАВИН

Юлия Барановская Петербург хотынхны шүтээн болсон залуутай Невскийн өргөн чөлөөнд санамсаргүй тааралдаад танилцсан гэдэг. Тэд хамтдаа 9 жил амьдарч, 3 хүүхэд төрүүлсэн ч албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байлаа. Үүнээс болоод Аршавинг өөр бүсгүйтэй учир ургуулаад гэрээсээ явахад Юлия золтой хоосон үлдчихээгүй. Шүүхдэж байж, хүүхдийн тэтгэврийн мөнгө олж авсан билээ. Гэхдээ хөлбөмбөгч залуугаасаа салаад түүний амьдрал цэцэглэсэн. 2014 оноос Юлия телевизэд ажиллаж байна.

Мария КИРИЛЕНКО
Сүйт залуу: Александр ОВЕЧКИН

Овечкин – Кириленко гэсэн тамирчин хос ОХУ-ын спортын ертөнцийн од хос болох ёстой байлаа. NHL-ийн танхай хоккейчин, нөгөө талаас Оросын хамгийн хөөрхөн теннисчин. Бүгд тэдний хуримыг тэсэн ядан хүлээж, 2012 оны 12 дугаар сард Овечкин түүнд хуримын бөгж өгөн, албан ёсоор гуйж, Мария зөвшөөрсөн гэдэг. 2013 оны зун нижгэр хурим хийхээр төлөвлөсөн байсан ч ОХУ-ын хоккейн шигшээ баг ДАШТ-д амжилтгүй оролцсоноос болж, хойшлогджээ. Гэвч дараа нь Овечкиний гимнастикчин Каролина Севастьяноватай авахуулсан дотно зураг цахим сүлжээгээр тарснаас хойш хурим бүр мөсөн цуцлагдсан. Кириленко 2015 онд өөр хүнтэй гэрлэсэн.

Мария ШАРАПОВА
Сүйт залуус: Саша ВУЯЧИЧ, Григор ДИМИТРОВ

ОХУ-ын үзэсгэлэнт теннисчин Мария сэргээшийн хэргээр тоглох эрхээ хасуулж, чансааны оргилоос буусан ч түүний зураг шар хэвлэл, загварын сэтгүүлийн нүүрэн дээр гарсаар байгаа. Мариягийн өмнөх залуус дотор хоёр тамирчин бий. Словен сагсан бөмбөгч Саша Вуячич, Болгарын теннисчин Григор Димитров нарын хэнтэй нь ч тэр суугаагүй.

Сара БРАНДНЕР
Сүйт залуу: Бастиан ШВАЙНШТАЙГЕР

2014 оны зун Германы шигшээ баг дэлхийн аварга болоод эхнэр, найз бүсгүйчүүдтэйгээ талбай дээр баяраа тэмдэглэж байсныг санаж байна уу? Бастиан Швайнштайгер сүйт бүсгүй Сара Бранднер дээр очиж, хүзүүнд нь алтан медалиа зүүхэд олон хүний сэтгэл уярч байлаа. Харамсалтай нь медаль бол хуримын бөгж биш. Гуравхан сарын дараа Швайнштайгерийн зүрх серб теннисчин Ана Ивановичийн төлөө цохилдог болсон байв.

Наталья ВЕЛЕС
Сүйт залуу: Радамель ФАЛЬКАО

Колумбын супер модель Наталья Велес, Колумбын супер хөлбөмбөгч Радамель Фалькао нарын дурлалын түүх 2011 онд Латин Америкийн энэ орны ард түмний ярьдаг ганц сэдэв байлаа. Энэ “кино” тун хурдан төгссөн. Фалькао эхнэртэй байсан бөгөөд Велес түүнийг гэр бүлээс нь салгаж дөнгөөгүй юм.

Сорая ВУЧЕЛИЧ
Сүйт залуу: Неймар

Сербийн “Playboy” сэтгүүлийн од Сорая Неймарийн зүрхийг эзэмдэх тун дөхсөн. Неймар түүнтэй уулзахын тулд Серб руу хувийн онгоц илгээдэг байв. Гэхдээ одоо Неймар түүнтэй холбоотой байсан гэдгээ няцаадаг.

РИАННА
Сүйт залуу: Карим БЕНЗЕМА

Алдарт Рианнаг мэдэхгүй хүн гэж байхгүй. Грэммийн хошой шагнал, маш олон тооны хит дуунаас гадна сагсан бөмбөгч Жей. Ар. Смит, рэпер Дрейк гээд олон одтой холбогдож явснаараа алдартай. Тэр олон одын нэг нь “Реал” Мадрид багийн Карим Бензема байлаа. Тэднийг болзож байхыг Нью-Йоркт олон удаа харсан ч хурим хийлгүй байсаар салсан түүхтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
39
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.