Хайх зүйлээ бичнэ үү

мин

В.Путин, Си Зиньпин хоёр Ц.Элбэгдоржид “БАЯРТАЙ” ГЭЖ ХЭЛНЭ


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ сүүлийн олон улсын арга хэмжээнд оролцохоор Казахстаны Астанад ирээд байна. Монгол Улс энэ удаа ажиглагчийн статусаар Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож буй. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай Төрийн тэргүүний хувиар сүүлийн удаа нэг дор цугларч байгаа юм. Гэхдээ энэ удаа гурван улсын тэргүүний албан ёсны уулзалт болохгүй.

Гурван улсын төрийн тэргүүний албан ёсны уулзалт сүүлийн гурван удаагийн ШХАБ-ын үеэр тохиож, 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурж байсан учраас Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахын өмнөхөн болж буй энэ удаагийн ШХАБ-ын хурлын үеэр албан ёсны уулзалт болох болов уу хэмээн хүлээлт үүсээд байсан юм. “Гурван удаагийн уулзалт хангалттай байсан бөгөөд одоо ярьж, хэлэлцсэн зүйлсээ ажил хэрэг болгох нь чухал байгаа” хэмээн гадаад бодлогын эксперт Д.Баярхүү хэлэв.

Манай улс ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түвшинд, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түвшинд хөгжүүлж, хамтын ажиллагааны бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Үүн дээр гурван улсын гурван удаагийн уулзалтаар хэлэлцсэн зүйл, “Эдийн засгийн коридоор байгуулах” санаачилга нэмэгдээд сүүлийн найман жилд хоёр хөрштэй Төрийн тэргүүний түвшинд маш сайн ажилласан билээ.

2014 онд Душанбе, 2015 онд Уфа, 2016 онд Ташкентад болсон ШХАБ-ын хурлын үеэр албан ёсны уулзалт зохион байгуулсан гурван “найз” Төрийн тэргүүний хувиар Казахстаны нийслэл Астанад сүүлийн удаа уулзаж, гар барилаа. Улмаар ШХАБ-д Энэтхэг, Пакистан хоёр улсыг “жинхлэх” өргөтгөсөн хуралдааны дугуйны ширээний ард хамт суув.

Ц.Элбэгдорж ирэх долдугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн албанаасаа буух бол, В.Путины хугацаа ирэх онд дуусч буй. Гэхдээ В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжтой юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
9 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
28
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.