Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

T.O.P ухаан орж, шүүх хурал нь 29-нд товлогдлоо

Сөүл хотын Төв шүүхээс хэдийгээр T.O.P эмнэлэгт эмчлүүлж байгаа ч шүүх хурлыг энэ сарын 29-нд хийхээр тов гаргажээ.


Сөүлийн Мокдон эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн, эмчлүүлж байсан Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин T.O.P ухаан орж, биеийн байдал нь сайжирсан байна. Тэрбээр хар тамхины хэрэгт байцаагдаж байхдаа тайвшруулах эм хэт ихээр хэрэглэснээс болж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тус эмнэлгээс түүнийг өөр эмнэлэгт шилжин эмчлүүлэхээр болсныг сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд үнэхээр T.O.P тэргэн дээр түрүүлэн гарч ирээд машинд суусан. Мокдон эмнэлэгт нэг хүний өрөө байхгүй тул T.O.P-ийн ээж хүүгээ амгалан тайван орчинд эмчлүүлэхийн тулд эмнэлгийг сольсон гэнэ. Чухам ямар эмнэлэгт хэвтэх талаар гэрбүл, эмч нар нь нууцалж байна.

Мокдон эмнэлэгийн эмч нар гадуур гарч байгаа цуурхалд хариу өгөх зорилгоор мэдээлэл хийлээ. “Өвчтөнг 6-ны өдрийн 12,34 цагт манай эмнэлэгт гурван хүн өргөж, авчирсан. Ухаангүй, цусны даралт өндөр, зүрхний хэмнэл алдагдаж, амьсгалахад бэрхшээлтэй болж, хүчилтөрөгчийн хомсдолд орсон байсан тул бид сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Бензодиазепиний төрлийн эм хэт хэрэглэсэн байсан нь шээсний шинжилгээгээр илэрсэн. Энэ бодис нь тайвшруулах, нойрны эмэнд байдаг. Хэдэн ширхэг эм уусныг нь мэдэхгүй ч маш олон эм уусан нь мэдэгдэж байлаа. Хүчилтөрөгчийн хомсдлоос болж тархи нь гэмтээгүй” гэж мэдэгдсэн.
Сөүл хотын Төв шүүхээс хэдийгээр T.O.P эмнэлэгт эмчлүүлж байгаа ч шүүх хурлыг энэ сарын 29-нд хийхээр тов гаргажээ. T.O.P цэргийн албанаас чөлөөлөгдөөд байгаа бөгөөд шүүх хурлын дараа үргэлжлүүлэн хаах эсэх нь мэдэгдэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
2
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
45
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.