Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Леон” киноны бяцхан охин Матильда 36 нас хүрлээ

Натали Портман 13 настайдаа “Леон” киноны бяцхан охин Матильдагийн дүрийг бүтээгээд дэлхийд алдаршсан


Натали Портман 13 настайдаа “Леон” киноны бяцхан охин Матильдагийн дүрийг бүтээгээд дэлхийд алдаршсан. Бяцхан Матильда өнөөдөр 36 нас хүрч байна. Ингээд түүний амьдралын дүрмийг танилцуулья.

Үнэнийг хэлэхэд би 85 настай одой охин.
Би 11 настайгаасаа кинонд тоглосон тул 20 нас хүрэхдээ бүр залхсан байлаа.

“Леон” надад баяр баясгалан авчраагүй. Тэр кинонд тоглосноороо бахархдаг ч 13 настай охин эрчүүдийн харц өөр дээр нь тусахыг хараад эвгүйрхдэг байлаа.
Жинхэнэ ухаантай хүмүүс онц сурдаггүй. Тэд дүн ямар ч хэрэггүй гэдгийг мэддэг юм.

Би энэ бүхнийг даван гарсандаа баяртай байна. Эцэг эх, продюсер, үзэгчид бүгдэд нь таалагдах дүрнүүдийг бүтээж амжсан.
Жүжигчдийн чансаа гаргавал би сүүл хэсэгт орно. Би жилд хоёр кинонд л тоглодог бол зарим жүжигчин аль хэдийнэ 40 кинонд тоглочихсон байх юм.

“Оддын дайн”-ы дараа би үхэн үхтлээ жүжигчин байна гэж шийдсэн. Энэ кинонд тоглосны дараа өмгөөлөгч, эмч ч юмуу болох боломжгүй.
Би наяад оны хүүхэд. Надад Барби хүүхэлдэй, жижигхэн морь байсан. Үсийг нь тайрч, нүүрийг нь будаж тоглодог байлаа.

Багадаа сансрын нисэгч, эмч, малын эмч болохыг мөрөөддөг байсан.
Өөр шигээ аятайхан, ухаалаг, боловсролтой, олон хүн таньдаг, мөнгө сайн олдог охинтой болох сон.

Аав ээж минь машин, байшинд мөнгө үрдэггүй байсан. Гэхдээ бид театрт гарч байгаа бүх жүжгийг үзэж, маш олон газраар аялсан.
Аав минь надад ганцхан сургаал хэлсэн нь “Амьдралд байх боломжгүй зүйл дэлгэцэн дээр байж болохгүй”.

Найман настайд минь аав эмнэлгийн чуулганд дагуулж яваад тахиан дээр лазер мэс засал хийж үзүүлсэн. Бүгд баярлан алга ташиж байхад би тахиаг өрөвдөөд уйлж суусан. Тэр цагаас хойш би мах идэхээ больсон.
Өвөө минь Польшийн еврей, социалист үзэлтэй хүн байлаа. Би ивритээр муугүй ярьдаг. Израильд очихоороо ивритээр ч боддог.

Цуурхал яриа яаж гардаг юм бол? Үсээ хусуулсан чинь намайг нацист, лесби гэж нэрлээд сүүлдээ хорт хавдар туссан гэж оношилсон шүү.
Еврей нарыг хоморголон устгаж байгаа тухай хийх гэж байгаа кино болгонд намайг урьдаг ч би хэзээ ч еврей хүний дүрд тоглохгүй.

Хүмүүс намайг еврей эмэгтэй шиг харагдаж байна гэхэд би баярладаг.
Гар бол хүний биеийн хамгийн сайхан эрхтэн.

Ухаантай эмэгтэй хүн ухаантай эрчүүдэд хайртай байдаг бол ухаантай эрчүүд ухаалаг эмэгтэйчүүдэд дургүй.
Би унтах дуртай.

Техникийн талаар огт мэдлэггүй хүн бол би. Зурагт асаагаад цаашаа яахаа мэдэхгүй.
Би гэртээ байх хамгийн дуртай.

Эргэн тойрноосоо эерэг зүйлийг нь л харж бай.
Хаана ч байсан өөрийнхөөрөө бай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
23 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
3 өдрийн өмнө
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
21
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.