Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Роналду буюу тээгч эхээр хүүхэдтэй болсон одод

Роналду хүү, охинтой болж, хүүдээ Матео, охиндоо Ева нэр хайрлажээ.


 

Криштиану Роналду ихэр хүүхэдтэй болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Роналду хүү, охинтой болж, хүүдээ Матео, охиндоо Ева нэр хайрлажээ. Харин тээгч эхийн нэрийг Роналдугийн гэрбүлийнхэн чанд нууцлаж байна. Роналду анхны хүүгээ ч тээгч эх ашиглан төрүүлсэн бөгөөд мексик эмэгтэй тээсэн гэдэг нь л мэдэгдэж байгаа. Ингээд тээгч эх ашиглан хүүхэдтэй болсон оддыг танилцуулья.

Сара Жессика Паркер

Сар анхны хүү Жеймс Вилкигээ 2002 онд төрүүлсэн. Зургаан жилийн дараа тэр “Access Hollywood”-д ярилцлага өгөхдөө тээгч эх ашиглан ихэр хүүхэдтэй болно гэж ярьсан. Мэрион, Табита нар 2009 онд төрсөн юм.

Николь Кидман

Том Крузтай гэрлэж байхдаа хоёр хүү үрчилж авч байсан Кидман 2008 онд Кит Урбантай гэрлээд охинтой болсон. 2010 оны 12 дугаар сард Николь тээгч эхээс охин хүлээж байгаагаа зарласан юм. “Тээгч эхдээ маш их баярлалаа” гэж тэр ярьж байлаа.

Тайра Бэнкс

Супер модель Тайра Бэнкс 2015 онд хүүхэдтэй болж чадахгүй гэдгээ ярьж байв. Харин 2016 онд тэр тээгч эхээс хүүгээ хүлээн авсан юм. Инстаграм хуудсандаа Бэнкс “Хүү минь миний хуруу, том нүдийг, аавынхаа ам, эрүүг дууриасан. Энэ хөөрхөн хүүг бидэнд бэлэглэсэн гайхамшигтай эмэгтэйд талархаж байна. Дэлхийн бүх тээгч эх нарт  баярласнаа илэрхийлээд тэдний төлөө бурханд залбирч байна” гэж бичсэн.

Люси Лью

Хувийн амьдралаа дэлгэхийг хүсдэггүй Люси 2015 оны наймдугаар сард хүүтэй болсон. Тэр хүүдээ Роквел Ллойд Лью гэдэг нэр өгсөн. Телевизийн шоунд ородцохдоо тэр “Өдөр болгон минь өөр өөр. Хүүгээ өсгөж байхдаа би өөрөө ч өөрчлөгдөж байгаагаа мэдэрдэг” гэж баярлан ярьсан байна.

Элтон Жон

Алдарт дуучин Элтон Жон найз залуу Дэвид Ферниш нар тээгч эхийн төрөхийг эмнэлгийн өрөөнд хүлээж суусан. Элтон Жон “Маш их сэтгэл хөдөлж байлаа. Илия төрөхөд маш их сандарсан бол харин Закари төрөхөд гайгүй шүү” гэж ярьж байв. Хоёр хүүгээ хоёуланг нь тэр нэг тээгч эхээр төрүүлсэн. Шинэ аав нар “Манай тээгч эх гоо сайхан, эелдэг зөөлөн, сайн эмэгтэй” хэмээн ярьж байлаа.

Нил Патрик Харрис

Жүжигчин Харрис найз залуу Дэвидийн хамт 2010 онд Харпер, Гедеон гэдэг ихрүүдтэй болсон. Гэхдээ хүүхдүүдийнхээ хэн нь яг өөрийнх нь гэдгийг тодорхойлохгүй гэж шийджээ.

Элизабет Бэнкс

Тэр хүүхдээ өөрөө төрүүлэхийг хүсч байсан тул тээгч эх ашиглах шийдвэр гаргахад их цаг зарцуулсан. 2011 онд тээгч эх түүнд Феликс, Магнус гэсэн хоёр хүү гаргаж өгсөн.

Жимми Фэлон, Нэнси Ювонен

Жимми Фэлон эхнэр Нэнси Ювонен нар тээгч эх ашиглан, 2013 онд хоёр охинтой болсон.

Рики Мартин

Рики аав болохыг эртнээс хүсдэг байсан тул тээгч эх ашиглан, “ганц бие аав” болохоор шийдсэн юм. Түүний ихэр Матео, Валентино нар 2008 онд төрсөн. Мартин тээгч эхийн талаар “Би түүний зургийг харахад үнэхээр сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Хүүхдүүдийг минь энэ ертөнцөд авчирсан түүний төлөө амьдралаа өгөхөд бэлэн” гэж хэлсэн.

Алла Пугачева, Максим Галкин

2013 оны есдүгээр сард тэд Лиза, Гарри гэдэг ихэр хүүхэдтэй болсон. Максим “Комсомольская правда” сонинд ярилцлага өгөхдөө “Тээгч эхийг ОХУ төдийгүй маш олон оронд зөвшөөрсөн байдаг. Хүмүүст аз жаргал бэлэглэж байгаа хүмүүс шүү дээ. Яагаад тээгч эхийг шүүмжилж, хориглохыг оролддогийг би ойлгодоггүй” гэж ярьсан.

Филипп Киркоров

Киркоров нэг талаар Роналдутай төстэй. Түүний охин Алла-Виктория, хүү Мартин нар тээгч эхээс мэндэлсэн. Киркоров өөрөө тээгч эх нэрэнд дургүй, харин “найз эмэгтэй”, “сайн танил” гэж нэрлэдэг. “Хүүхэдтэй болохыг хүссэн ганцаардмал хүмүүс ингэж хүүхэдтэй болж болдог гэдгийг би харуулсан. Мэдээж шүтэн бишрэгчид дунд минь миний хүүхдийг төрүүлэх хүсэлтэй эмэгтэй олон байгаа. Гэхдээ тэр эмэгтэй маргааш нь хүүгээ авна гээд дайрахыг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэж тээгч эх ашигласан шалтгаанаа тайлбарласан.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
6 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
6 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
27
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.