Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-д айлчилна

Энэ сарын 12-14-нд айлчилна.


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 12-14-нд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцана.

Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Цагаан Ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.МакМастер, АНУ-ын Ерөнхийлөгчийн Шадар туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал М.Поттинжир, АНУ-ын Конгресс дахь Ардчиллын түншлэлийн Хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн П.Роскам болон Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Мянганы сорилтын корпораци, Энхтайвны корпусын удирдлагуудтай тус тус уулзана.

Мөн Гадаад харилцааны сайд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас зохион байгуулах Монгол-Америкийн бизнесийн 4 дүгээр уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, тэдний итгэлийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцана. Арга хэмжээнд Монголд хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулах сонирхолтой, АНУ-тай бизнесийн хамтын ажиллагаа явуулж буй Монгол, Америкийн 50 гаруй аж ахуйн нэгж компани оролцоно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
14
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.