Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улаанбаатарын хамгийн күүл, шинэлэг, урлаглаг наадам нээлтээ хийлээ

Ирээдүйд хүн төрөлхтний дижитал орчинд үлдээсэн ул мөрүүд ямар зүйл байх бол?


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа 2017 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна. Ул мөр бол өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож буй мэдээлэл дамжуулагч учраас хүмүүст хамгийн ойр зүйл гэж үзсэний үр дүнд энэ жилийн наадмыг ийн нэрлэжээ.



Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израйль, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдлэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг нэг сарын хугацаанд тус тус зохион байгуулна. 



Энэ удаагийн наадмаар хурдтай хөгжлийн дунд бид яаж, ямар УЛ МӨР-ийг үлдээх нь зүйтэй вэ? хэмээн үзэгчдээс асуух болно. Учир нь бидэнд машин шиг их мэдээллийн ой санамж, хурдан ажиллагаа, төгс гүйцэтгэл байхгүй ч бид үхэл, өвчин, айдас, хүсэл, шунал, аз жаргал, хайрын мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвартай хүн төрөлхтөн юм. Энэхүү төгс материйг орлох компьютер гэж байхгүй. Байх ч боломжгүй. Иймд хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн чиг хандлагад бидний хойч үедээ үлдээх УЛ МӨР ямар байх нь бидний бодол, үйлдлээс хэрхэн хамааралтай тухай бид энэ удаагийн наадмаар ярилцах аж. 



Байгаль дахь ул мөр, хадны сүг зураг гэх мэт хүний үйлдлээс гаралтай ул мөрүүд бидний өнөөдөр амьдарч буй нөхцөл байдалд хэрхэн оршиж буйг ойлгоход бидэнд тусалдаг. Хүн төрөлхтөн бүтээн байгуулалт, шинжлэх ухааны ололт, нээлт, урлаг, утга зохиол зэрэг төрөл бүрийн бүтээн туурвих арга хэлбэрээр ул мөрөө ухамсартайгаар үлдээж байдаг.



Орчин цагт хүмүүс техник технологийн дэвшлээр дижитал ул мөрийг бас үлдээж байна. Бид интернэтээр аялах, вэб хуудас үзэхдээ интернет протокол буюу бидний компьютерийн таних дугаараар гуравдагч этгээдэд бүртгэгдэн ул мөрөө үлдээж байдаг.



Ингэж бид үл анзаарагдах байдлаар идэвхгүй ул мөрөө үлдээсээр байна. Бидний өдөр тутам хийж буй сонголт бүр идэвхгүй хэлбэрээр байгаль орчинд ул мөрөө үлдээж байдаг. Бидний үйл хөдлөл, машин техникийн хэрэглээ, угааж цэвэрлэх, бичих, хэвлэх гээд бидний олон үйлдэл мөнгөөр үнэлэшгүй үнэт зүйлсийн төлөөс байдаг. Бид үлдээж буй идэвхгүй ул мөрөө анзаардаг уу? Хэрэв гуравдагч этгээд бидний дижитал ул мөрийг бүртгэж байдаг бол ирээдүйд хүн төрөлхтний дижитал орчинд үлдээсэн ул мөрүүд ямар зүйл байх бол? Ямар нэгэн алгоритм, эсвэл хиймэл оюун ухаан бидний дижитал ул мөрийг тодорхойлж чадах уу?



Ул мөрөө хадгалж үлдээх явцад мэдрэмж, сэтгэл хөдлөл, учир шалтгааныг тунгаан бодох чадвар гэх мэт хүн төрөлхтөний хувьд тээж явдаг бидний үнэ цэнэд орон зай үлдэх үү? Техник технологийн хөгжил хурдтай өрнөж буй өнөө үед бидний өмнө тулгарах энэхүү чухал асуултыг Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд “Ул мөр” сэдвийн дор ийн асууж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
37
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.