Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонгууль-2017: Байгаль орчиндоо санаа зовнидог хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтууд

Онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна. Цувралынхаа энэ удаагийн дугаарыг “Тэд БАЙГАЛЬ ОРЧНЫ салбарт юу хийхээр амлав?” сэдвийн хүрээнд бэлдлээ.  

  • Үндэсний аюулгүй байдлын хүрээнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн чиг хандлагыг баримтлан, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.
  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай  идэвхийлэн хамтран ажиллана. 
  • Байгальд ээлтэй, эдэлгээний зардал зарцуулалт багатай хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг бодлогоор дэмжиж ажиллах санаачилга гаргана.
  • Агаар, ус, хөрсний бохирдлын хор хөнөөлийг арилгахад иргэд, орон нутаг, олон нийтийн байгууллагын санал санаачилгыг дэмжиж, УИХ, Засгийн газартай хамтарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана.  
  • Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвшүүлэх, усны эх, ундаргыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх, дахин ашиглах, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй хангах бодлогыг дэмжинэ.
  • Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална. 

  • Монгол орныхоо байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, байгальд учруулж буй хүний болон аж үйлдвэрийн хор хөнөөл, хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах замаар экологийн тэнцвэрт байдлыг  хадгалж, унаган байгалиа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой анхаарч ажиллана.
  • Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, экологид ээлтэй үйлдвэрлэл, эко-техник, технологийг нутагшуулж, нэвтрүүлэх бодлогыг дэмжинэ.
  • Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон хөрсний бохирдол, усны нөөцийн хомсдол, хөрсний элэгдэл, цөлжилт, бэлчээрийн доройтолд онцгой анхаарч экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад Монгол төрийн бодлогыг хандуулж ажиллана.
  • Нийслэл болон хүн ам олноор төвлөрсөн хот суурингуудын агаар, хөрсний бохирдол, түүнээс үүдэн гарч буй хор уршгийг Үндэсний аюулгүй байдлын онцгой түвшинд авч үзэн үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллана.
  • Үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал, бохирыг дахин боловсруулах замаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны бохирдлыг багасгах, хамгаалах, сэргээх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах системийг бүрдүүлж, үнэлгээжүүлэх санаачилгыг дэмжиж ажиллана.
  • Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд бүх төрлийн байгальд ээлтэй эко-техник, технологи /гибрид, цахилгаан машин/ татвар хураамжийг нэмэгдүүлэхийг хориглох бодлого боловсруулж хэрэгжүүлийн төлөө ажиллана.
  • Түүхий нүүрс, занарыг дахин боловсруулж утаагүй хатуу түлш, шингэн түлш, эрчим хүч үйлдвэрлэх аливаа санаачилгыг дэмжинэ.
  • Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтанд авах, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах улсын хэмжээний усан сан байгуулах, Улаанбаатар хот орчмын гүний усыг хэмнэх, гадаргын ус ашиглах, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг  дэмжинэ.
  • Нэн ховор, устаж үгүй болох аюул нүүрлэсэн хийгээд гоц ашигт ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, амьд байгалийн тэнцвэртэй байдлыг хангуулж ажиллана.

  • Тохирох утга байхгүй. 

 

Сонгууль-2017: БОЛОВСРОЛДОО анхаардаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтуудыг эндээс уншаарай. 

Сонгууль-2017: ЭРҮҮЛ МЭНДДЭЭ анхаардаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтуудыг эндээс уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
22
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.