Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа торгуульгүй төлөх боломжтой

Энэ сарын 13-24-нийг хүртэлх хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллахаар боллоо.


Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-нийг хүртэлх хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллахаар боллоо.

Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл  замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын үзлэг, шалгалтанд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч хяналт тавьж илрүүлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулна.

Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

•    Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ

•    Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ

Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Иймд татвар төлөгч Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
33
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.