Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол компани Токиог эрчим хүчээр хангаж магадгүй гэж “Bloomberg” мэдээлжээ


Японы нийслэл Токио хотын “Ginza” гудамжныхан 1700 милл буюу 2700 километрийн зайтай Монголын нүүрс эсвэл нар, салхины цахилгаан станцаас элсэн цөл, далай тэнгис гаталсан өндөр хүчдэлийн шугамаар эрчим хүч авч магадгүй болжээ. Азийг хэрсэн эрчим хүчний шугам татах энэ санааг супер сүлжээ гэж нэрлэж байна. Цөөн хүн амтай ч сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол орон Токиогоос асар хол боловч эрчим хүчний өлсгөлөнд автсан хүмүүсийн эрэлтийг хангахаар ажиллаж байгаа нь энэ. 

Монгол бол байгалийн асар их баялагтай ч эдийн засаг нь доройтсон орон юм. Энд дэлхийн хамгийн амбийцтай эрчим хүчний төслийн талаар ярьж байгаа юм. 

Далайд гарцгүй тус улс 7 тэрбум ам.доллараар нүүрс болон салхи, нарны цахилгаан станц байгуулж, БНХАУ, ОХУ, БНСУ болон Японыг хэрсэн шугам татна гэж “Шивээ Энержи Комплекс” төслийн удирдагч Б.Тамир ярьж байна. 2026 он гэхэд хэрэглээ нь гурав дахин өсөх тооцоотой Ази тивийг хэрсэн эрчим хүчний шугам татах ердөө нэг л төсөл нь энэ юм. 
 

Хонконг хотод төвтэй “UBS Group”-ийн шинжээч Саймон Пауэлл “Азийг хэрсэн эрчим хүчний шугам байгуулах нь боломжгүй зүйл ч биш л дээ. Гэхдээ хэцүү байх нь ойлгомжтой” гэв.  
 
Улсаас улс дамжуулан эрчим хүч экспортлоход хүчдэлийн хэмжээ өөр болдог нь энэ төслийн хамгийн том сорилт болж байгаа гэнэ. Тиймээс монголчуудын алсыг харсан энэ төсөл зүгээр л мөрөөдөл болж хувирч магадгүй. 
 
5280 мВт-ын хүчин чадалтай Шивээгийн төслийн ТЭЗҮ-ээс харахад энэ төслийн ард төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани байгаа юм. Мөн тус улсын Эрчим хүчний яам ч оролцож магадгүй талаар төслийн удирдагч Б.Тамир хэлсэн. Мөн БНХАУ-ын “State Grid Corp” компани энэ төсөлд оролцож магадгүй байгаа талаар тэрбээр нэмж хэлсэн юм. “State Grid Corp” бол дэлхийн хамгийн том эрчим хүчний дистрибьютер гэдгээр нь уншигчид сайн мэднэ. 

Эх сурвалж: www.bloomberg.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
28
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.