Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар уулзав

Тэд Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр уулзсан юм.


Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоёр талын харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцлаа. Мөн ОХУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-тай тогтоосон харилцаа бүр сайн харилцаа байдаг. ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалт бүр сайн хөрөнгө оруулалт байдаг. ОХУ-тай бид ямагт сайн харилцаатай явж ирсэн, ямар нэг асуудал энэ харилцаанд үүсэх ёсгүй” хэмээлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсандаа баяртай байгаагаа хэлж байв.

Тэрээр мөн хоёр талын цаашдын харилцааны талбар, чиглэл өргөн гэдгийг онцолж байлаа.

Эх сурвалж: www.president.mn

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
13
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.