Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“OIRАT HANDMADE” брендийн 9 ТАСАРХАЙ цүнх

Гараар урласан, арьс ширэн цүнхнүүд сонирхож байна уу? Хэрэв тийм бол "OIRAT HANDMADE" брендийн цүнхнүүдийг сонирхоод үзээрэй.


OIRAT HANDMADE” бренд нь одоогоос таван жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч энэ нэрээрээ жилийн өмнөөс бүтээгдэхүүнүүдээ гаргаж эхэлжээ. Үүсгэн байгуулагч нь Ойрд хүн учраас брендээ ийнхүү нэрлэсэн аж. Лого, дизайнтайгаа уялдуулж бүтээгдэхүүнээ хийхийг эрмэлздэг тус бренд ихэвчлэн “leather craft” буюу арьсан дээр зурж, сийлж, түлж хийдгээрээ онцлог.

Арьсан эдлэл, бүтээгдэхүүнүүд өндөр үнээр зарагддаг учир сонирхосон хүн бүр авах боломж тэр бүр олдоод байдаггүй. Харин “OIRAT HANDMADE” бренд залууст зориулж боломжийн үнээр, хүсэлд нь нийцэхүйц арьсан цүнх, гутал, бүс зэрэг сонирхосон бүтээгдэхүүнээ авах боломжийг олгож байна. 

Сүүлийн үед залуус байгальтай ойр байхыг эрмэлздэг болсон учир энгийн, хэрэглэхэд хялбар, байгалийн өнгө, дүрслэлтэй цүнхнүүд ихээр хийж байгаа аж. Тиймээс энэ брендийн сэтгэл татам, онцгой 9 цүнхийг танилцуулж байна.

1. Сийлбэртэй цүнх, түрийвч

Үнэ: Хосоороо 180,000 

2. Цойгийн фенүүдэд зориулсан цүнх

Тус брендийн онцлог болох дугуй цүнхийг амьд хөгжим сонирхогч залууст зориулан урлажээ.

Үнэ: 130,000 ₮

3. Оёдолгүй, арьсан сүлжээстэй цүнх /Зургийг түлж хийсэн/

Үнэ: 100,000 ₮

4. Хүннү цүнх

Арьсны ирмэг хэсгийг тайралгүй, байгаагаар нь хийж эртний хэв шинжийг шингээсэн энэ цүнхийг ихэвчлэн захиалгаар хийдэг. Тоногийг нь чулуун, модон, амьтны сарвуу, соёогоор хийдэг гэнэ.

Үнэ: 120,000 ₮

5. Цүнх болон бүс

Үнэ: Хосоороо 110,000 ₮

6. Камер, аппаратны цүнх

Гараар сүлжиж оёсон “ОIRAT” брендийн анхны загваруудыг нэг. Камер болон аппарат хийж ашиглахад тун тохиромжтой. Хүссэн загвар, хэмжээгээрээ захиалж хийлгэх боломжтой.

Үнэ: 90,000 ₮

7.  Винтаж цүнх

Үүрдэг болон нэг талдаа үүргэвчтэй гэсэн хоёр загвартай.

Үнэ: 90,000 ₮

8. Винтаж цүнх

Оёдолтой энэхүү цүнх нь гоёл чимэглэлд дургүй хүмүүст тохиромжтой. Тус брендийн үндсэн хэв загвар болон дугуй хэлбэр шингэсэн цүнх.

Үнэ: 90,000 ₮

8. Фитнесс цүнх

Сийлбэртэй, дотроо хэрэглээнд тохируулсан тасалгаатай, илүү оёдолгүй, фитнесст зориулсан цүнх.

Үнэ: 150,000 ₮

“OIRAT HANDMADE”  урлалын бхендүүд нь цэвэр үхрийн ширэн арьсаар хийгддэг төдийгүй эдэлгээнд тэсвэртэй, чанартай бүтээгдэхүүнүүд бий. Хэрэв та эдгээр цүнхнээс авмаар байвал энд дарж захиалгаа өгөөрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
1
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.