Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Альберт Эйнштейний талаар таны мэдэхгүй 10 баримт

Альберт Эйнштейн долоон нас хүртлээ ярьж чаддаггүй байлаа.


Суут агуу хүмүүсийн нэгэн адил Альберт Эйнштейн их нууцлаг, сонин хүн байлаа. Жишээ нь, тэр нас барахынхаа өмнө германаар хэдэн үг хэлснийг америк сувилагч ойлгоогүй юм. Уг нь тэр хэдэн үг маш том нээлт ч байж магадгүй байсан ч эрдэмтэн үхэхдээ ч хүн төрөлхтөнд оньсого үлдээгээд явсан. 1955 оны дөрөвдүгээр сарын 19-нд түүнийг оршуулахад ойр дотнын 12 найз нь л байсан юм. XX зууны хамгийн суут эрдэмтэн Альберт Эйнштейний талаар таны мэдэхгүй хэдэн баримтыг танилцуулья.

Тэр хөгжлийн бэрхшээлтэй байсан

Альберт Эйнштейн долоон нас хүртлээ ярьж чаддаггүй байлаа. “Аспергерийн синдром” хэмээх өвчтэй байсан байж магадгүй гэж түүхчид үздэг.

Тоондоо сайн байлаа

Эйнштейнийг муу сурдаг байсан гэсэн яриа их байдаг. Тэр байтугай дунд сургуулийн тооны шалгалтдаа унасан гэж ч ярьдаг. Үнэндээ Альберт математик, физикийн хичээлдээ гарамгай төдийгүй 12 настайдаа л их сургуулийн ангийн тоог боддог байсан юм.

Бүх том нээлтээ нэг жилийн дотор хийсэн

1905 онд Эйнштейн эрдэм шинжилгээний дөрвөн нийтлэл бичсэн бөгөөд энэ нийтлэлүүдэд онолын физикт түүний хийсэн гол нээлт, санаанууд бүгд багтсан байлаа. Тэр үед Эйнштейн зохиогчийн эрхийн компанид ажиллангаа докторын зэргээ хамгаалахаар зэхэж байлаа.

Эйнштейн “Харьцангуйн онол”-оор Нобелийн шагнал аваагүй

Нобелийн шагналыг тэр харьцангуйн онолоороо аваагүй. Фото-электроны эффектийн тайлбараараа 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Харин түүний хамгийн алдартай том нээлт болох “Харьцангуйн онол” шагналгүй үлдсэн.

Тэр энхтайванч

Эйнштейн үнэхээр энх тайванч хүн байлаа. Дэлхийн II  дайны дараа Берлиний их сургуулийн оюутнууд хэд хэдэн профессор багшаа барьцаанд авахад тэр очиж, ятгасаар барьцааны хүмүүсийг суллуулж байсан түүхтэй.

Гэрлэхээсээ өмнө охинтой байсан

Цюрихт их сургуульд суралцаж байхдаа тэр нэг дамжааны оюутан Маричтэй үерхэж байлаа. Марич бол түүний анхны авгай. Гэхдээ тэд гэрлэлтээ батлуулахаас өмнө охинтой болсон байсан бөгөөд охины хувь заяа одоо болтол тодорхойгүй. Нялх байхдаа эндсэн, хүнд өргүүлсэн зэрэг олон таамаглал байдаг.

Зугаа цэнгэлд дуртай байв

Эйнштейн өөр хүүхнүүдтэй зугаалан, араар нь тавьж байсан болохоор Милева Марич түүнээс салсан юм. Тэр дараа нь нууц амрагуудынхаа нэг Эльзатай гэрлэсэн.

Нобелийн шагналаа шүүхийн зардалд өгсөн

Эйнштейн, Милева Марич хоёрын гэр бүл салах ажиллагаа маш удаан, хэрүүл маргаан ихтэй болсон. Нобелийн шагналын бүх мөнгөө тэр шүүхийн зардал, Милевад өгөх төлбөрт зарцуулсан юм.

Израилийн Засгийн газарт ажиллах дөхсөн

Физикч эрдэмтнээс гадна Эйнштейн улс төрийн салбарт ч идэвхтэй хүн байлаа. Бүх амьдралынхаа турш тэр энх тайвны төлөө зүтгэж, цөмийн зэвсгийн эсрэг тэмцсэн. 1952 онд Израилийн Ерөнхий сайд Давид Бен-Гурион түүнд шинээр байгуулагдсан Израиль улсын Засгийн газарт ажиллах санал тавьсан ч тэр татгалзсан юм.

Түүний тархийг хулгайлсан

Эйнштейн өөрийн биеийг чандарлахыг гэрээсэлсэн. Гэвч 1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд Эйнштейний шарилд задлан шинжилгээ хийсэн эмч Томас Харви эрдэмтний тархийг судалгаа шинжилгээ хийхээр хулгайлсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
1
1
0
5
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.