Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Arig&Anya

Хотын хамгийн алдартай рамэний газруудын нэгээр зочиллоо.


Байршил: Энхтайваны өргөн чөлөө, Жамъян гүний гудамж.

Уур амьсгал: Ажил хэрэгч, хээнцэр.

Ая тух: Тун нийцтэй. Ялангуяа өнгөрсөн хавар тохижилтоо шинэчилж, үүдний хэсгийн танхимдаа урт вандан ширээтэй болсон нь олон хүн суух боломж олгохын сацуу догь харагдаж байна билээ.

  
Хөгжмийн сонголт: Өөлөх зүйлгүй, боломжийн.

Онцлох хоол: Тогооч нарынх нь гал тогоондоо бэлтгэсэн нэрийн зайдас! Гар аргаар хийдэг учраас химийн элдэв орцгүй, эрүүл бас махны маш сайхан амттай. Уг зайдсыг рамэн эсвэл чаахан буюу амталж хуурсан будаатай олгодог.



Магтах зүйл: Монголчуудын хоолны дуршилд ясны шөл маш чухал үүрэгтэй. Тэднийх шөлөө 20-36 цаг буцалгаж бэлддэгээрээ алдартай бөгөөд хотын хамгийн өег, нүнжигтэй рэмэнтай газар. Түүнчлэн маш эртэч гэдгийг нь онцлууштай. Өглөө бүр 07:00 цагаас үүдээ нээдэг бөгөөд 10:00 цаг хүртэл өглөөний цайны цэсээр үйлчилдэг. 

Муулах хэсэг: Албан газруудаар хүрээлүүлсэн байрлалтай ч цайны цагаараа тэнд байнга хооллох нь хэтэвчинд тийм ч таатай биш болов уу. Үндсэн хоолнууд нь 10 мянгаас дээш төгрөгний үнэтэй бөгөөд өдрийн хоолны бизнес цэс үгүй.



Хамгийн хямд хоол: Хонины махтай чаахан-8900 төгрөг.

Хамгийн үнэтэй хоол: Гахай эсвэл үхрийн махан терияаки-17900 төгрөг; Амтат хонины сээр-17900 төгрөг.

Хамгийн хямд уух  юм: Эспрессо кофе-3500 төгрөг, Буурцагтай ногоон цай-3900 төгрөг.

Хамгийн үнэтэй уух юм: Төрөл бүрийн смүүти-6900 төгрөг.

Зөөгчдийн “царай”: Ерөнхийдөө гайгүй, дундаж. Зөөгч, тогоочдын харилцаанд мэр, сэр доголдол гардгийг рестораны фэйсбүүк дэх үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс харж болно.





“Instagram” зураг оруулахад хэр үзэмжтэй вэ: Догь!



00-ийн өрөөнд сельфи хийхэд тохиромжтой эсэх: Зураг авахад тохиромжтой биш ч маш цэвэрхэн.

Хоол хийж, уухаас гадна юу хийж болох вэ: Зуны халуун өдрүүдэд гадаах ширээнд нь тухлан Японы алдарт Калпис ундааг амталж, мөн тэдний өөрсдийн бэлтгэдэг Frozen yogurt-ыг таашааж болох юм.   

 

 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
35
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.