Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

1 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах боломжтой “Seedstars”-т хэрхэн амжилттай оролцох вэ?

Монгол гарааны бизнес олон улсад гарах арга замыг нээх, $1,000,000 хөрөнгө оруулалт авах боломжийг нэмэгдүүлэх “Seedstars” арга хэмжээ энэ сарын 23-нд болно.


Монгол гарааны бизнес олон улсад гарах арга замыг нээх, $1,000,000 хүртэлх хөрөнгө оруулалт авах боломжийг нэмэгдүүлэх “Seedstars” олон улсын арга хэмжээ Улаанбаатар хотноо 2017.06.23 өдөр зохион байгууллагдах гэж байгаатай холбогдуулан оролцогч хүсэлтэй гарааны бизнесүүдэд хэрхэн амжилттай бүртгүүлэх, оролцох талаар мэдээлэл өгөх зорилготой арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээны үеэр “Seedstars” олон улсын хөтөлбөрийн Төв болон зүүн бүсийн Европыг хариуцсан ажилтан Daria Golikova хүрэлцэн ирсэн залууст арга хэмжээнд хэрхэн бүртгүүлэх, хэрхэн амжилттай оролцох талаар мэдээлэл өгч залуусын хариултад шууд хариулан арга хэмжээний төгсгөлд бүртгэл авахаар төлөвлөж байна.

Монголын нийт 50 стартапаас 10-ыг нь сонгож энэхүү арга хэмжээнд оролцуулах аж. Мөн энэхүү арга хэмжээнд хэрхэн амжилттай оролцох тухай сургалт энэ баасан гарагт буюу зургаадугаар сарын 16-нд 18:00 цагаас эхлэх юм байна.

Хөтөлбөр:

17:00 - 17:20 | Бүртгэл
17:20 - 17:30 | Icebreaker 
17:30 - 18:00 | Илтгэл "Seedstars арга хэмжээнд хэрхэн амжилттай оролцох вэ?" (Daria Golikova, Associate for CEE region, Seedstars)
18:00 - 19:00 | Нээлттэй бүртгэл (Хүрэлцэн ирсэн залуусыг бүртгэх)
19:00 - 20:00 | Чөлөөт нэтворкинг

Бүртгэл: https://goo.gl/Pt4VA6

Холбогдох утас: 80002863, 88094000

Фэйсбүүк эвент: https://www.facebook.com/events/783806245132725

Хэзээ: 2017.06.16 (Баасан) 18:00 цагт

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
26
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.