Хайх зүйлээ бичнэ үү

мин

Найруулагч София Копполагийн санал болгох 12 кино

Каннын кино наадмаас "шилдэг найруулагч" шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй найруулагч болсон София Копполагийн дараах 12 киног санал болгож байна.


София Коппола нь 1971 онд АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлсэн. Түүний “Онгон Егүүтгэл” (Virgin suicides 1999), “Орчуулгын алдаа” (Lost in Translation) зэрэг кинонууд нь өндөр амжилт олсон билээ. 2017 оны Каннын кино наадамд “Beguiled” киногоороо тэр шилдэг найруулагчийн шагнал авсан хоёр дахь эмэгтэй болсон юм. Ингээд түүний санал болгож буй 12 киног хүргэж байна.

“Би  олон төрлийн кино үзэх дуртай ч гүн гүнзгий утга агуулгатай киног илүүд үздэг. Ер нь орчин үеийн буюу сүүлийн 15-20 жилийн дотор хийгдсэн кинонуудыг үзэх дуртай. Санал болгосон кинонууд маань танд урам зориг өгөх болтугай. Энэ кинонууд бүгд миний найруулж байсан кинонуудаас өөр, эрс тэрс өнгө төрхтэй кинонууд юм.”

1. ‘Force Majeure’ (2014) 

Жүжиглэлт маш сайтай кино. Зарим хэсэг, нарийвчилсан зураглалуудад нь миний сэтгэлийг их татдаг.

2. ‘The White Ribbon’ (2009) 

Энэ киноны хар цагаан зураглалд би маш их дуртай. Яг л жинхэнэ дэлхийн нэгдүгээр дайнд биеэр очсон мэт мэдрэмж төрүүлж чаддаг.

3. ‘The Savages’ (2007) 

Лора Линни (Laura Linney), Филип Хоффман хоёрын хошин хэр нь гунигтай байдлыг та эндээс мэдрэх болно.

4. ‘Head-On’ (2005)

5. ‘Daddy’s Home’ (2015) 

Хүүхдүүдтэйгээ хамт хөгжилдөж үздэг ганц кино минь. Би Уилл Ферреллд дуртай. Энэ киног хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой.

6. ‘Under the Skin’ (2014) 

Скарлетт Иоханссон энэ кинонд маш сайн тоглосон. Жигтэй, шинийг эрэлхийлсэн кино болсон. Мөн бие махбодгүй хүний биег яаж авсан нь сонирхолтой.

7. ‘The Incredibles’ (2004)

8. ‘Together’ (2001)

Би “We are the best” киноны найруулагч (Lukas Moodysson)-ын кинонуудад дуртай. “Together” хэмээх эл кино Шведийн 1970-аад оны нийгмийг харуулсан маш сайн кино.

9. ‘Grizzly Man’ (2005)

10. ‘Ida’ (2014)

11. ‘Fish Tank’ (2010) 

Бодит мэт мэдрэмж төрүүлж чадсан. Удаан, авцалдаагүй мэт зураглалуудаар дүрүүдийн мэдрэмжийг сайн гаргаж чадсан кино.

12. ‘Ex Machina’ (2015)

Оскар Исаакын бүжиглэхийг энэ киноноос үзэж болно.

Эх сурвалж: nytimes.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
15
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.