Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Голден Стэйт" аварга болж, Леброны фэнүүд сэтгэлээр унав

"Кливленд" айлын талбайд сайн үзэлцсэн ч энэ жилийн "Голден Стэйт"-ийг зогсоох баг үнэндээ байхгүй байгаа.


Өнөөдөр өглөө NBA-гийн аварга багийг тодруулах плей-оффын тав дахь тоглолт боллоо. Цувралд 3-1 тэргүүлж байсан "Голден Стэйт" талбай дээрээ аваргын титмээ авахыг хүсч байсан нь тодорхой. Леброн Жеймсээр удирдуулсан "Кливленд" айлын талбайд сайн үзэлцсэн ч энэ жилийн "Голден Стэйт"-ийг зогсоох баг, хүн үнэндээ байхгүй байгаа.

"Голден Стэйт" - "Кливленд" - 129:120 (33:37, 38:23, 27:33, 31:27)
“Голден Стэйт” - Дюрэнт (39 + 7 самбар), Карри (34 + 10 дамжуулалт), Томпсон (11), Грин (10 + 12 самбар), Пачулия (0) – гараа; Игудала (20), Маккоу (6), Ливингстон (5), Уэст (4), Барнс (0).
“Кливленд” - Жеймс (41 + 13 самбар + 8 дамжуулалт), Ирвинг (26 + 6 дамжуулалт), Жей Ар Смит (25), Томпсон (15 + 8 самбар), Лав (6 + 10 самбар) – гараа; Жефферсон (4), Корвер (3), Уильямс (0), Шамперт (0).

Финалын цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор аварга багийн Кевин Дюрант шалгарсан. Кевиний хувьд анх удаагаа аварга болж байгаа нь энэ. Тоглолтын дараа түүнийг ярилцлага өгч байхад ээж Ванда Пратт “Чи чадлаа” хэмээн ирж, ярилцлагыг тасалсан.

 

Дюрант аварга болохын тулд насаараа тоглож байсан “Сиэтл Суперсоникс” багаа сольж, олны шүүмжлэлд өртөөд байсан билээ.
"Голден Стэйт"-ийн гол од Стефен Карри харин сүүлийн 3 жилд хоёр дахь титмээ хүртсэн. “NBA TV”-д ярилцлага өгөхдөө тэр навчин тамхи татаж, тун додигор харагдаж байлаа.

“Кавальерс” багийн лидер ЛеБрон Жеймс өрсөлдөгч багаа өндөр үнэлж, “Ийм хүчтэй довтолдог багтай анх удаа учирч байна” гэж хэлсэн. Мөн анхны цомоо авсан Дюрантын талаар “Миний хувьд анхны цом минь анхны хүүхэд шиг минь л санагдаж байсан. Хүмүүс Кевинийг хэчнээн шүүмжилсэн ч тэр аварга гэдгээрээ түүхэнд үлдэнэ” гэсэн юм. ЛеБрон финалын цувралд тун сайн тоглосон ч ганц супер тоглогч супер багийн эсрэг яаж ч чаддаггүйг бид харсан.

“Голден Стэйт” NBA-гийн аваргаар тав дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь тэд 1947, 1956, 1975, 2015 онуудад түрүүлж байв. “Голден Стэйт” түрүүлсэн тоогоороо 4-т бичигдэж эхэллээ. Тэднээс олон түрүүлсэн баг бол “Чикаго” (6 түрүү), “Лейкерс” (16), “Бостон” (17) юм.

ЛеБроны фэнүүд сэтгэлээр унасан ч ирэх жил эргэн ирнэ гэдэгт итгэж байгаагаа бичсэн байлаа.


Зарим нэг нь бооцоо тавиад үснээсээ хагацсан ч Жеймст хайртай хэвээр байлаа.

Харин ЛеБроны өрсөлдөгч Карриг дэмжигчид аварга болсонд нь баярлаж байгаа ч финалын цувралын шилдэг тоглогч болоогүйд нь урам хугарчээ.

Эцэст нь сагсан бөмбөг сонирхогчид тэр хоёрыг нэг багт тоглоосой гэж мөрөөдсөн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авлаа
2
4 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
3
4 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
28
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.