Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Манай улс Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцоно

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-д айлчилж байна.


АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил зургаадугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай Цагаан ордонд уулзлаа.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш АНУ-тай иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Хоёр орны энхийг сахиулагчид бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, Монгол Улс нь Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсныг нотолсон юм.

Х.Макмастер Афганистан Улс болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс, АНУ-ын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлж, улс төр, батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан захирал  Мэтт Потинжер нар байлцав.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Жонатан Нэштай уулзаж, Монгол Улсын Засгийн газар, МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээний явцын талаар санал солилцлоо.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
18
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.