Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

КЭНДО: Сэтгэл бол гол хүч

Кэндо нь японоор "илдний замнал" гэсэн утгатай бөгөөд самурай цаашлаад Японоос гаралтай гэсэн утгаараа маш нарийн дэг жаягтай.


Өнөөгийн техник технологийн хурдацтай хөгжил нь хүн бүрийг ухаалаг тоног төхөөрөмж ашиглах боломжийг нээж өгсөн ч, амьд харилцаанаас бага багаар холдуулж тэдгээрийн бие бялдрын болон оюун ухааны хөгжлийг зогсонги байдалд оруулж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр бие бялдрын хөгжлийг идэвхжүүлэх зорилгоор  тулааны урлагаар сонирхон түүний мөн  чанарыг ойлгон, идэвхтэйгээр хичээллэх болсон билээ. Үүний нэг жишээ нь Харвард, Оксфорд  гэх мэт олон улсад нэр хүнд бүхий дэлхийн шилдэг их дээд сургуулиуд нь өөрсдийн кэндо клубтэй байдаг бол Япон, Солонгос, Хятад, Зүүн Өмнөд Азийн улс орнуудын томоохон компаниудын удирдлагууд мөн кэндогоор түлхүү хичээллэдэг байгаа явдал юм. 

Дээр дурдсан жишээнээс үзэхэд хүн төрөлхтний бие бялдар болон оюун санааг өөр төвшинд хүргэж болох нэгэн гарц нь кэндо буюу тулааны урлаг юм.

Kэндо нь самурайтай салшгүй холбоотой бөгөөд Япончууд самурай болон жинхэнэ илдээ халах үед хүмүүс модон илдээр тулалдаж эхлэх цагт энэ нь спорт гэсэн утгаараа хөгжиж эхэлсэн. Кэндо нь японоор "илдний замнал" гэсэн утгатай бөгөөд самурай цаашлаад Японоос гаралтай гэсэн утгаараа маш нарийн дэг жаягтай.  Kэндод самурай нарын эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж ирсэн бүхий л ёс заншил өдийг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

Кэндогийн гол үзэл санаа нь илдний ёс зүйн дасгал сургуулилтаар дамжуулан бие бялдрын идэвхтэй байдал мөн оюун ухааны хөгжил, сэтгэл санааны тайван нөхцлийг бүрдүүлэх боломжийг олгох зам мөр юм. Өөрөөр хэлбэл кэндогийн дасгал сургуулилтын сэтгэл зүйн бэлтгэл буюу сэтгэлийн хат гэдэг нь кэндог зөв, чин үнэнчээр сурч, түүгээрээ бие сэтгэлээ хурцалж, эрч хүчээр тэтгэж, кэндогийн онцгой шинж чанараар дамжуулан ёс журмыг дээдлэн, үнэнч байдлыг эрхэмлэж, чин сэтгэлээр хандан өөрийгөө зориулж, үргэлжид дасгал сургуулилтаа хичээнгүйлэн хийнгээ бусдыг хайрлан хамгаалж, амьд харилцааг илүү нээлттэй болгож хүн төрөлхтний энх тайван хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах явдал юм. 

Кэндогийн зарчмуудын хамгийн чухал нь хүндлэлийн зарчим: Дожо (бэлтгэлийн танхим)-д орж ирсэн даруйд ёслох, өөрөөсөө зэрэг өндөртэй (сэнпай) тамирчнаа хүндлэх ёстой (насаараа дүү байх эсэх нь хамаагүй) гэх мэт. 

Хүн төрөлхтөн бид хэзээ ч бүрэн гэгээрч, төгс болох боломжгүй ч кэндогийн бэлтгэл сургуулилтын туршлагаар өөрийн сул талыг олж мэдэхэд кэндогоор хичээллэхийн гол учир оршдог. Кэндогийн энэхүү үзэл санаа нь хүний сэтгэлийн хүч болон хүмүүжлийн ёс зүйг хөгжүүлнэ. 

Кэндогоор хичээллэснээр хүндлэл, хүнлэг чанар, бат бөх байр суурь, шударга үнэнч байдлын тухай илүү мэдэхээс гадна тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай болж өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж бодит байдалд дүгнэлт өгөх арга хэрэгслийг суралцах болно. Энэхүү тулааны урлаг нь  баг хамт олон, клубийн бүхий л гишүүд хамтран хичээллэдэг болохоор харилцааны зөв соёл, багаар ажиллах чадварыг суулгаж өгдөг. Түүнчлэн ганцаараа бэлтгэл хийхээс илүүтэйгээр хүчтэй хамтрагч, баг хамт олонтой бэлтгэлээ хийсний үр дүнд илүү хурдан сайжирдаг нь үнэн учир багаар ажиллах хичнээн чухал болохыг та ойлгох  болно. 

Кэндо нь зөвхөн илд бариад өрсөлдөгч рүүгээ дайрахыг заах бус харин өөрийн бие махбод болон сэтгэлзүйтэйгээ тулж ажиллахыг заадаг. Kэндог ганц биеийн бус сэтгэлийн тулааны урлаг гэж ихэнх хичээллэгсэд тодорхойлдог. Дийлэнх хүн кэндогийн этгээд чамин хувцас хэрэглэл, зарим нь идэвхтэй хөдөлгөөнтэй байх, шинэ зүйл туршиж үзэх гэх мэтийн өнцгөөс харах нь нэг талаар өрөөсгөл. Кэндогийн бэлтгэл хэцүү, хувцас хэрэгсэл хүнд, хөл гарт цэврүү үүсэхээс эхлүүлээд тулгарах бэрхшээл мундахгүй их. Гэвч гол үзэл санааг ойлгон хичээллэдэг хүмүүст энэ бүхэн хүндрэлтэй асуудал огт биш юм. Хэрвээ та өөрийн сул талыг засахыг хүсч байвал чимээгүй хүлцэнгүй байж, өөрийн сул талыг юун түрүүнд хүлээн зөвшөөрч сурах шаардлагатай. Түүнчлэн нас, хүйс, бие бялдрын хөгжил гээд кэндод хэнийг ч ялгалгүй, түүний хаалга үргэлж нээлттэй байдаг.

Кэндо нь хүнийг бие бялдрын хөгжил мөн хувь хүний ёс суртахуун, зан харилцааны төлөвшил гэх мэт амьд харилцааны ёс зүйг хөгжүүлэх бүхий л боломжийг шингээж өгсөн тулааны урлаг юм. 

Та өнөөгийн үл ойлгогдох дарамт шахалт, стресс ихтэй энэ нийгэмд энэхүү тулааны урлагаар хичээллэснээр найз нөхөд, баг хамт олонтой болохоос гадна та амьд харилцаанд илүү давамгай эрч хүчтэй оролцох, нийгэмших, байнгын дасгал хөдөлгөөн, идэвхтэй байдлыг олж авснаар та эрүүл чийрэг бие бялдартай болох эрүүл мэндийн хувьд эрс сайжирч эрүүл чийрэг биед саруул ухааныг бий болгож чадах юм.. Мөн кэндод мокүсо/бясалгал/ хийснээр та  өөртэйгээ болон өөр бусадтай нээлттэй ярилцах цаг гаргаж өөрийнхөө давуу болон сул талыг олж харан хувь хүний хөгжил талаасаа том дэвшил авчрах юм.

Нийтлэлийг: Монгол кендо клуб
Холбоо барих: Facebook, Blog

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
26
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.