Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Украины улстөрч бүсгүйчүүд “биеэ үнэлж” эхэллээ

Украины Дотоод Явдлын Яамны дэд сайд, 25 настай Анастасия Дееватай хамт өглөөний хоол идэх эрхийг дуудлага худалдаанд тавьжээ.


Хөрш ОХУ-аас эргэж буцалтгүй салж, Америк, Европын зүг эргэсэн Украин орны улс төр, эдийн засгийн байдал сайнгүй байгаа. Үүнээс болсон уу, өөр учир шалтгаан байна уу, Украины улс төрч бүсгүйчүүд ээлж дараалан, үнэ хаялцах худалдаанд өөрсдийгөө тавьж эхэллээ. Украин эмэгтэйчүүд үзэсгэлэн гоогоороо дэлхийд алдартай. Ерөнхийлөгч П.Порошенкогийн Засгийн газарт үзэсгэлэн төгс залуу бүсгүйчүүд олон ажиллаж байгаа.

Тэдний нэг Украины Дотоод Явдлын Яамны дэд сайд, 25 настай Анастасия Дееватай хамт  өглөөний хоол идэх эрхийг дуудлага худалдаанд тавьжээ. Худалдааг Украины улсын байгууллагуудын худалдан авалтын цахим хуудсанд байрлуулж, 100 гривенээс ($3,8) эхлэн үнэ хаялцуулж байна. Дуудлага худалдааны самбарт “Энэ худалдаанаас орсон бүх орлогыг Хүүхдийн эмнэлэгт хиймэл амьсгааны аппарат авахад зориулна” гэж бичжээ. Худалдаа энэ сарын 28 хүртэл явагдана. Деева өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд 24 настайдаа дэд сайд болсон. Евроинтеграцийн асуудлыг хариуцаж, ДЯЯ-ны Олон улсын харилцааны газрыг удирдаж байна.

Анастасия Деевагийн дараа Украины бас нэгэн дэд сайд бүсгүй дуудлага худалдаанд гарч ирсэн. Эрчим хүчний Яамны дэд сайд, 27 настай Наталья Бойко өөртэйгээ хамт театрт жүжиг үзэх эрхийг үнэ хаялцуулж эхэлсэн. Мөн л улсын байгууллагуудын худалдан авалтын цахим хуудсанд байрлуулж, анхны үнээ 100 гривенээс ($3,8) эхлэсэн. Түүний дуудлага худалдааны тайлбарт “Дэд сайд “Сайн үйлсийн сар” арга хэмжээнд нэгдэж, та бүхнийг театрт урьж байна. Наталья Бойко Львов хотын уугуул. Театрын урлагийн өргөн их мэдлэгтэй тул дуудлага худалдааны ялагчид онцгой жүжгээр бэлэг барина гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
13 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
47
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.