Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шатахууны үнэ дахиад хямдарч магадгүй гэв

ОХУ-ын ВТБ банкнаас шатахуун импортлогчид зээл авна. Ингэвэл шатахууны үнэ литр тутамдаа 15 орчим төгрөгөөр хямдрах боломжтой.


Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банкнаас 300 сая ам.доллар хүртэлх хязгаартай, жилийн 7.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авахаар болжээ. Энэхүү зээл нь Засгийн газрын зээлд тооцогдохыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ. Тэрбээр “Хувийн хэвшлийн зээлийг Засгийн газрын зээлд бүртгэдэггүй. Гэхдээ Засгийн газраас энэхүү зээлийг санаачлан хэрэгжүүлж байгаа” гэлээ. ВТБ банкнаас авч буй зээлийн хүү нь Ч.Сайханбилэгийн энэ сарын эхээр босгосон “Мазаалай” бондын хүүгийн түвшнээс 3 орчим хувиар бага байгаа юм. Тодорхой хэлбэл, “Мазаалай” бондын хүү 10.85 хувьтай тэнцэж байгаа бол дээрх зээлийнх 7.6 байна.
Зээлээр ОХУ-аас нефть импортлогч манай дотоодын компаниудын санхүүжилтийг шийднэ. Эхний ээлжинд “Роснефть” компаниас шатахуун импортолдог НИК, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай” компаниудад зээл өгөхөөр болжээ. Жилд 300 сая ам.долларын зээл авах боломжтойг Н.Мөнхбат захирал уламжлаад “Бид сайн ажиллаж чадвал гурван жилийн хугацаанд 1.35 тэрбум ам.долларын зээлийг харьцангуй сайн нөхцөлтэйгээр татах боломжтой” гэв. Тэгвэл энэхүү зээлийг авснаар дээрх дөрвөн компани жижиглэнгийн шатахууны үнийг ойролцоогоор 15 орчим төгрөгөөр бууруулах боломжтойг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлсэн юм.
Манай улсын хувьд хаврын цагт валютын гадагшлах урсгал эрчимждэгийг эдийн засагчид онцолдог. Тэгвэл дээрх зээлийг авснаар хаврын цагт гадагшилдаг валютын урсгал удааширч, ам.долларын ханшийг барихад нөлөөлнө гэж албаныхан онцоллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жо Байден Мишель Йеог Майкл гэж дуудан, шагналаа
2
2 цагийн өмнө
120 нас хүрсэн Rolls-Royce-ийн 10 шилдэг загвар
3
3 өдрийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
33
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.