Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бокс: Эмэгтэй бокст 64, 69 кг-ын жин нэмэгдэнэ

ОУОХ-ны эрэгтэй боксчдын жинг цөөлөх шийдвэр сонирхогчдын бокст хүнд цохилт болно.


ОУОХ-ноос “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан билээ. Жендерийн тэгш байдлыг хангах зорилготой тус өөрчлөлтөөр боксын төрөлд эрэгтэйчүүдийн хоёр жинг хасан, эмэгтэйчүүдэд хоёр жин нэмсэн. Өнгөрсөн 2016 оны олимпийн наадамд эрэгтэйчүүд 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91 кг, + 91 кг, эмэгтэй боксчид 51, 60, 75 кг-д өрсөлдөж байв. Эрэгтэй боксчдын 10 жингээс ямар хоёр жинг хасах нь дараа тодорхой болох бол эмэгтэйчүүдэд 64, 69 кг-ийн жин нэмэгдэж, таван жинтэй болсон байна. Гэхдээ олимпод оролцох нийт тамирчдын тоонд (286 тамирчин) өөрчлөлт орохгүй аж.

Олимпийн аварга, ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Александр Лебзяк энэ шийдвэрт сэтгэл дундуур байна. “Р-Спорт" агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр “ОУОХ-ны эрэгтэй боксчдын жинг цөөлөх шийдвэр сонирхогчдын бокст хүнд цохилт болно. Маш муу зүйл. Анх 12 жинтэй байснаа 11, 10 болгож цөөлсөн. Одоо бүр найман жинтэй болголоо. Ингэснээр шигшээ багт орох өрсөлдөөн ширүүснэ. Шигшээд багтаагүй олон авьяаслаг тамирчид мэргэжлийн бокст шилжиж, зарим нь зодог тайлахаас өөр аргагүй болно. Жишээ нь, 91 кг хүртэлх жинд тоглодог тамирчин байлаа гэж үзье. Жинг 85 хүртэлх болон 91-ээс дээш болгоод өөрчиллөө гэхэд тэр яах болж байна. 85 кг-д тоглох гэж хэт их жин хасах хэрэг гарна, харин 91-ээс дээш жинд ялахгүй нь тодорхой болохоор тоглоод утгагүй болно” гэж ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
14
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.