Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Сонгууль-2017: ЭДИЙН ЗАСАГТ анхаарлаа хандуулдаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтууд

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна. Цувралынхаа энэ удаагийн дугаарыг “Тэд эдийн засгийн салбарт юу хийхээр амлав?” сэдвийн хүрээнд бэлдлээ.  

  • Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм  эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана.
  • Нүүрс боловсруулах, нийлэг хий, шатахуун орлох бүтээгдэхүүн гаргах, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах төслүүдийг дэмжинэ. Аж үйлдвэрийн паркийг цаасан дээр биш газар дээр нь байгуулахыг УИХ, Засгийн газарт чиглэл болгож хамтран ажиллана.
  • Судалгаа шинжилгээнд суурилсан, өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татах, олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чадвартай дотоод нөөц бололцоондоо тулгуурласан эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна.
  • Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан валютын урсгалыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлогыг тэргүүн ээлжинд анхаарна.
  • Мэдээллийн технологи, ХАА-н чиглэлээр дэлхийн тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг дэмжиж, УИХ, Засгийн газарт чиглэл болгоно.
  • Эрчим хүчний хэрэгцээг дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээс бүрэн хангах, цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүч ашиглах төрийн болон хувийн хэвшлийн санаачилга, ажил хэргийг дэмжиж ажиллана. 
  • Уул уурхайн болон дагалдах дэд бүтцийн томоохон төсөл дэх төр, иргэдийн оролцоог оновчтой болгох, төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана. 
  • Одоо болон ирээдүй хойч үеийн хөгжлийг дэмжих “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана.
  • “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. 
  • Атрын аяны хүрсэн түвшинг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах бодлогод анхаарна. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдээ татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдмэл байдлыг хангах, инновацийг хөгжүүлэх ажлыг  бодлогоор дэмжин, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
  • Гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбарын хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, судалгаа - хөгжлийн ажлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • Компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгохыг дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна.
  • Санхүүгийн тогтолцоог эрүүл өрсөлдөх чадвартай болгож, гадаад, дотоодын хөрөнгө санхүү Монгол Улсаар дамжих үйлчилгээг бодлогоор дэмжинэ.
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтална.
  • Аялал жуулчлалыг бүс нутгийн онцлогт тохируулж бүсчлэн хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллана. 
  • Монгол соёлын бүрдэл, агуулгыг шингээсэн бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэн, олон улсын зах зээлд гаргахад бодлогоор дэмжлэг үзүүлнэ.  

  • Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол улсын төрөөс нэн тэргүүнд анхаарах ёстой чухал чиглэл бол аж үйлдвэржилт хэмээн үзэж энэ чиглэлд онцгой анхаарал тавина.
  • Аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.
  • Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэлд эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Монгол Улсын иргэн бүр байгалийн баялагийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжинэ.
  • Монгол Улсад ган хайлуулах, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах,түүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж үйлдвэржилтийн хөрөнгө оруулалт, мега төслүүдийг дэмжинэ.
  • Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.
  • Баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт шалгалт болон татвар, зээлийн хүндрэл, авилга хүнд суртлыг арилгахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  • Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлан ажиллана.
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллана.
  • Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нийлүүлэх бодлогыг дэмжинэ.
  • Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зах зээлийн үйл ажиллагааг эдийн засгийг тэлэх бодлогод уялдуулан зохион байгуулах эрх зүйн орчныг сайжруулах санаачилгыг дэмжинэ.

  • Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.
  • Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе!
  • Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
  • Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё!
  • Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
42
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.