Хайх зүйлээ бичнэ үү

мин

Чөлөөт бөх: ОХУ бөхийн хорхойтнуудаа паспорттой болгоно

"Хөлбөмбөгийн холбоо шиг хөгжөөн дэмжигчдээ паспорттой болгох талаар ярилцсан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Ингушетийн Назраньд өнөөдөр өндөрлөж байгаа ОХУ-ын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр үзэгчид зодолдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн. ОХУ-ын Спортын бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили Кавказын үзэгчид ийнхүү байнга хэрүүл зодоон өдөөгөөд байвал дараагийн УАШТ-ээ Хойд мөсөн туйлд зохион байгуулна гэж сүрдүүлээд тэмцээн үзэхээр ирж байгаа бөхийн хорхойтнуудыг паспорттой болгоно гэж мэдэгдлээ.
70 кг-ын жинд барилдсан Заурбек Сидаков (СО-Алани) Магомедхабиб Кадимагомедов (Дагестан) нарын барилдааны дараа Сидаковын балиашгуудад шүүгчийн шийдвэр таалагдаагүй тул зодоон өдөөсөн. Гэхдээ хамгаалалтын албаныхан, ялангуяа сайн дурын ажилтнуудын хүчээр зодооныг зогсоож чадсан.

Өнгөрсөн жилийн УАШТ дээр ч зодоон болсон. Михаил Мамиашвили “Бөхийн холбооны Хяналтын хорооны хурал сая боллоо. Зодоон өдүүлсэн бол багаар нь тэмцээнээс хасах дүрмийн шинэ төслийг хэлэлцсэн. Ойрын хэдэн сард бүрэн боловсруулж дуусна. Хөлбөмбөгийн холбоо шиг хөгжөөн дэмжигчдээ паспорттой болгох талаар ярилцсан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Оросын хөлбөмбөгийн холбооноос ДАШТ болон “2017 FIFA Confederations Cup” тэмцээнийг үзэхээр ирсэн үзэгчид тасалбараас гадна тусгай паспорт авч байж, цэнгэлдэхэд нэвтрэхээр болсон билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
39
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.