Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Шөнийн гудамжны "гэрэл унтарсан” нь ямар учиртай вэ?

Сошиалд тархсан Шөнийн гудамжийг буулгаж байна гэсэн нь ташаа мэдээлэл.




НЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт “Шөнийн гудамж”-ийг нээсэн. Гэтэл тус гудамжийг буулгаж, гэрэл чимэглэлийг авч байна гэсэн мэдээлэл сошиал сүлжээ болон зарим сайтад гарсан билээ. Энэ талаар Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн О.Оджаргалаас тодрууллаа.

-Фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр “Шөнийн гудамж”-ны гэрэл чимэглэлийг буулгаж, болиулж байна гэсэн мэдээлэл тархсан. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Сөүлийн гудамжны тохижилтын ажил үндсэндээ дуусч байна. Гэрэлтүүлэг, чимэглэлийн ажил нь хараахан дуусаагүй учраас үргэлжлүүлэн засаж, сайжруулж байгаа. Түүнээс биш өчигдөр сошиалд болон сайтуудаар тархсан шиг Сөүл хотын захиргаанаас шаардлага хүргүүлж, тус гудамжийг болиулж, гэрэл чимэглэлийг буулгаж байгаа зүйл байхгүй. 

-“Шөнийн гудамж” болгох ажлыг эсэргүүцсэн шаардах хуудас, мэдэгдэл Сөүл хотын захиргаанаас ирүүлсэн гэсэн мэдээлэл гарсан байсан. Үнэхээр ийм шаардах хуудас ирсэн юм уу? 

-Хоёр хотын санамж бичгийн хүрээнд тус гудамжийг нэрлэсэн. Түүнээс биш Сөүлийн гудамж бол манай нийслэлийн л өмч, талбай шүү дээ. Манай Захирагчийн албанд лав Сөүл хотын захиргаанаас энэ талаар ирсэн ямар нэгэн мэдэгдэл, албан тоот байхгүй. Өчигдөр сайтуудаар гарсан зураг бол гэрэлтүүлгийн сайжруулалтын ажил хийж байгаа зургийг л аваад тавьсан байна лээ. Сайтуудаар буруу зөрүү мэдээлэл гарч, ард иргэдэд ташаа мэдээлэл өгч байгаа нь ажлын явцыг сааруулж, хийсэн ажлыг харлуулж байгаа дүр зураг л харагдаад байна.

-Гэрэл чимэглэлийн ажил нь хэзээ дуусах вэ. Ер нь шөнийн гудамжны тохижилтоор ямар ажлууд хийсэн бэ?

-Гэрэл чимэглэлд тохиргоо, сайжруулалтын ажил хийгдэж байна. Энэ баасан гарагт дуусна. Тохижилтын ажил маань Сөүлийн гудамжны Циркийн уулзвараас Наран плазагийн уулзвар хүртэлх 440 метр замын хоёр талаар хийгдэж байна. Энэ хүрээнд сул шороон замыг хатуу хучилттай болгож явган хүний замыг нэмэгдүүлсэн. Мөн олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 450 хүний зориулалттай үзвэрийн суудлыг суурилуулж, гэрлэн чимэглэл хийсэн. Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулсан.  

Шөнийн гудамжны нээлт зургаадугаар сарын 8-нд болсон. Энэ үеэр залууст ийм төрлийн гудамж үгүйлэгдэж, дутагдаж байсан нь мэдэгдсэн л дээ. Ер нь үйл ажиллагаа нь жигдэрвэл илүү олон хүнд хүрэх төлөвтэй байна. Тиймээс шөнийн гудамжны худалдаа үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг илүү сайжруулж, олон нийтийн тав тухад нийцсэн үйл ажиллагаа явуулахаар хичээн ажиллаж байна. 

-Зарим хүн тус гудамжийг эмх замбараагүй худалдаа үйлчилгээтэй, түргэн хоол, шорлогны бизнесийн төв болохвий гэж сэрэмжилж байна лээ. Энэ тал дээр зохицуулалт яаж хийх вэ?

-Энэ тухайд Захирагчийн ажлын албанаас Ерөнхий менежерийн тушаал гарч, дөрвөн ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд худалдаа үйлчилгээг хариуцсан ажлын хэсэг бий. Тус хэсгийнхэн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Тиймээс эмх замбараатай, нэгдсэн үйл ажиллагаатай байх юм. Бид зөвхөн нэр хүндтэй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж үйлчилгээ үзүүлнэ. Арга хэмжээ зохион байгуулах болон худалдаа үйлчилгээг зөвхөн долоо хоног бүрийн баасан гарагаас ням гараг хүртэлх хугацаанд л үзүүлэхээр төлөвлөсөн. 

-Сөүлийн гудамжны автомашины зам хаах тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Зам хаах үеэр л шөнийн гудамжны гэрэлтүүлгийг асаах юм уу, хэрхэн зохицуулалт хийсэн бэ?

-Тус газрын буюу Наран плазагаас Циркийн уулзвар хүртэлх авто замын  хөдөлгөөнийг долоо хоног бүрийн баасан гарагийн 22:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл хаана. Ямартай ч есдүгээр сар хүртэл энэ төлөвлөгөөгөөр явах болов уу. Шаардлагатай тохиолдолд иргэддээ тухай бүрт нь мэдээлэл өгнө. Гэрэлтүүлгийг орой бүр асаана. Энэ хугацаанд иргэдийн эрүүл мэнд болон ажилд нь түвэг учруулж, ачаалал үүсгэхгүйгээр чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Иргэд ч соёлтой үйлчлүүлж, хотын соёлд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
10
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.