Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дональд Трамп 71 нас хүрлээ

Шинэ Ерөнхийлөгчийн гаргасан бараг бүх санаачилга Конгресст хориглогдон, хэлсэн үг бүр нь хэл ам дагуулдаг.


Өнөөдөр Цагаан Ордны эзэн Дональд Трамп 71 нас хүрлээ. Байнга хэл аманд орооцолдож явдаг тэрбумтан, Ерөнхийлөгч болсон хойноо ч засраагүй хэвээр. Тэрбээр дэлхийн II дайн дууссанаас нэг жилийн дараа Нью-Йорк хотод үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Фред Трампын гэрт мэндэлжээ. Дональд Трамп 4 тэрбум долларын хөрөнгөтэй. Бизнес, шоу ертөнцөд тун амжилттай явсан түүнийг харин амжилттай улстөрч гэхэд хэцүү. Шинэ Ерөнхийлөгчийн гаргасан бараг бүх санаачилга Конгресст хориглогдон, хэлсэн үг бүр нь хэл ам дагуулдаг.  

Ерөнхийлөгч болсныхоо дараа Дональд Трампын хэлсэн үгнээс:

“Оросуудтай учраа ололцож болно. Бизнес ч хийж болно. Харин Обама чадахгүй”

“Обама, Хиллари Клинтон нар Путинийг байнга доромжилдог. Тэгэхээр Путин тэд нарт дургүйд гайхах зүйл байхгүй”
“АНУ Крымийг хүчээр авч, Украинд буцаан өгөх гэж оролдвол дэлхийн гуравдугаар дайн дэгдэнэ. Та нар Крымийн төлөө дэлхийн дайн хийх гэж үү”

“Би агуу том хана барих болно. Надаас илүү хана барих хүн байхгүй шүү. Өмнөд хил дээр би том хана бариад Мексикээр зардлыг нь төлүүлнэ. Харж байгаарай”

“Мексик бидэнрүү муу хүмүүсээ л явуулдаг. Тэд энд хар тамхи, гэмт хэрэг авчирч байна”
“Исламын улс бүлэглэлийн алан хядагчидтай надаас илүү хатуу ширүүн тэмцэж чадах хүн байхгүй. Манай Засгийн газар сулхан байна”

“Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч бусад хүнээс ялгаатай нь би шудрага, миний бүсгүйчүүд үзэсгэлэнтэй”
“Миний  IQ маш өндөр гэдгийг та нар мэднэ. Өөрсдийгөө тэнэг, мангар гэж бүү бодоцгоо. Энэ та нарын буруу биш”

“Бид бусад орнуудыг хамгаалаад өөрийн орныхоо хил хязгаарыг хамгаалаагүй. Гадаадад маш их мөнгө үрчихээд өөрсдөө хоосорсон. Ажилгүй үлдсэн сая ажилчдын талаар хэн ч бодоогүй. Одоо бид зөвхөн урагшаа, зөвхөн ирээдүйг харах болно. Америк орон мандтугай”

“Бид бусад оронтой нөхөрлөнө. Гэхдээ зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө. Бид исламын алан хядагчдын эсрэг бүх дэлхийг нэгтгэж, тэднийг газрын хөрснөөс арчин хаяна”
“Хойд Солонгос таагүй явдал хийгээд л байна. Хятад энэ асуудал дээр бидэнд туславал сайн байна. Туслахгүй бол бид өөрсдөө шийднэ”

“Иракт бид сургууль, зам бариад л байдаг. Хэн нэг нь дэлбэлчихнэ. Бид дахиад л барьдаг. Гэтэл бид өөрийнхөө Бруклинд сургууль барьж чадахгүй байна шүү дээ”
“Сайн хүн улстөрч болдоггүй гэдэгт итгэдэг ертөнцөд бид амьдарч байна”

“НҮБ маш их боломжтой байгууллага. Гэхдээ одоо бол бүгд цуглаад юм ярилцаад цагийг сайхан өнгөрөөдөг газар болж”
“Амжилт олсон нэгэндээ атаархдаг нь хүний зан. Азгүй амьтад л амжилтанд хүрсэн нэгнийгээ хорлоод таашаал авдаг”

“Манай улсын хилийг хар даа. Швейцарь бяслаг шиг л нүхтэй, хэн дуртай нь орж ирж байна”
“Хар ажилчин, боловсролгүй хүмүүст цагаачлалын эрх өгөхөө болих хэрэгтэй”
“Дэлхийн ямар ч улстөрчөөс илүү олон худал мэдээлэл миний тухай гардаг”

“Худалч хэвлэл мэдээлэл олон болохоор л би твиттер дээрээ мэдээлэл тавьдаг. Түүнээс биш би жиргэх дуртай хүн биш”
“Цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарал бол хятадуудын хятадууддаа зориулан зохиосон зүйл. Зорилго нь америк барааг өрсөлдөх чадваргүй болгох”

“Салхины цахилгаан станц муухай харагддагаас гадна хүмүүсийн эрүүл мэндэд хортой”
“Дэлхийн дулаарал гэсэн солиорлоо болих хэрэгтэй. Дэлхий харин ч хөлдөж байна”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
6
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.