Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МакГрегор – Мейведер тулааны тов зарлагдлаа

Мейведер наймдугаар сарын 26-нд Лас-Вегаст Конор МакГрегортой тулалдана гэдгээ зарлалаа.


Тулааны урлаг сонирхогчдын хүсэн хүлээж байсан тулаан явагдах нь тодорхой боллоо. Америкийн боксчин Флойд Мейведер наймдугаар сарын 26-нд Лас-Вегаст Ирландын холимог тулаанч Конор МакГрегортой тулалдана гэдгээ батлаад тоглолтын зарлалаа инстаграмдаа оруулж, “Албан ёсоор зарлаж байна” гэж бичсэн байлаа. Тулаан боксын дүрмээр явагдах ч боксын ямар нэг холбооны далбаан дор болохгүй. 69.85 кг хүртэлх жинд, 12 үе болно гэж байгаа. Мөн тэд албан ёсоор сэргээшийн шалгалтад орно. Флойд Мейведер 2015 оны есдүгээр сард Андре Бертог ялснаасаа хойш рингэнд гараагүй байгаа. Харин МакГрегор UFC холбооны аварга.
Мэйведер мэргэжлийн бокст 49 тулалдаж бүгдэд нь ялсан (26 удаа хүнд цохилтоор) бол Конор холимог тулаанд 23 тулалдаж, 20 ялснаас 17-г нь хүнд цохилтоор дуусгажээ.

Тулааны өмнө хоёр тамирчдын хэлж байсан үгс:
Флойд Мейведер “Намайг энэ Конортой харьцуулах нь доромжилж байгаа хэрэг. Би заан. Заан шоргоолжтой юм ярьдаггүй. Заан хэт агуу болохоороо шоргоолжийг анзаардаггүй”

МакГрегор “Миний нударга түүний толгойноос том. Түүний жижигхэн толгойг ганц цохиход л мөрнөөсөө салаад үзэгчид рүү нисэх байх”
Флойд Мейведер “Би энэ МакГрегорын хамаг баасыг шахаж гаргана”
МакГрегор “Намайг бокс тоглох лиценз авахад Флойдийн шуналтай менежер нь “Манай хүн Багамд амарч байгаа. Конор түүнд хэрэггүй” гэж ярьсан. Тэгвэл боль л доо, надад Флойд хэрэггүй. Би тэдэнд хэрэгтэй болохоос тэд надад огт хэрэггүй”

Флойд Мейведер “Хэрэв би Конор байсан бол UFC-д дахин ялагдахаасаа өмнө Флойдод их мөнгөөр бөгсрүүгээ өшиглүүлж, ялагдах байлаа. Бизнесийн үүднээс энэ нь ашигтай”
МакГрегор “Флойдтой нүүр тулгарах юм бол би 30 секундэд л ална. Тойрч эргээд могой мэт боож алахад надад ийм хугацаа л шаардлагатай”
Флойд Мейведер “Би боксын нүүр царай төдийгүй холимог тулааны гол хүн”
МакГрегор “Би түүнийг хүнд цохилтоор ялна. Боксоор Конор ялахгүй гэж байсан бүх хүмүүс, тэр дундаа Флойд ойлгож ав. Конор бол бокс юм”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
46
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.